Нийгэм

Хүүхдэд биеэ үнэлэх санал тавьсан гэх хэргийг хянаж байна

Нийтэлсэн

Насанд хүрээгүй хохирогч С-ийн фэйсбүүк хаяг руу өнгөрөгч долоодугаар сарын 22-ны өдөр садар самуун сурталчилж, биеэ үнэлэх санал тавьсан гэх хэргийг иргэн О үйлдсэн болохыг цагдаагийн байгууллагаас тогтоожээ.

Уг үйлдэлд Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 16.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татаж, мөрдөн шалгах ажиллагаа явуулсан байна. Хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай 2024 оны арваннэгдүгээр сарын 24-ний өдөр Баянзүрх дүүргийн прокурорын газарт хүргүүлжээ.

Exit mobile version