Нийгэм

Гэр бүл цуцлалт жилд 300 орчмоор нэмэгдэж байна

Нийтэлсэн

Гэр бүл цуцлалт жилд 300 орчмоор нэмэгдэж байна. Улсын хэмжээнд өдөрт 40 орчим хос гэрлэлтээ бүртгүүлдэг бол 10 гаруй гэр бүл гэрлэлтээ цуцлуудгийг судалгаагаар гаргажээ. Энэ нь жилийн үзүүлэлтээрээ 4000 орчим гэр бүл шүүхээр гэрлэлтээ салгаж байгаа гэсэн үг юм. Салсан гэр бүлүүд ихэвчлэн 1-2 хүүхэдтэй байх нь бий. Уг шийдвэрийн үр дүнд жилд дунджаар 10 мянга орчим хүүхэд гэр бүл салалтын золиос болсоор байна гэж “Гэр бүл хүүхдийн сэтгэл зүйн боловсролыг дэмжих төв”-ийн сэтгэл зүйч н.Ариун-Эрдэнэ хэллээ.

Гэр бүл салахгүй байхын гол хүчин зүйл нь хосууд нэг нэгэнтэйгээ алив асуудлын талаар сайтар ойлголцох, итгэлцэх, гэр бүлээс гадуурх харилцаагүй байх зэрэг нь бат бэх оршин тотнохын суурь болдгийг тэрбээр онцолж байлаа.

Exit mobile version