Энтертайнмент

Жүжигчин Гун Мин Жон хөл хүнд болсноо ЗАРЛАЛАА

Нийтэлсэн

Жүжигчин Гун Мин Жон өөрийн тоглосон “Sorry Not Sorry” киноны хэвлэлийн бага хурлын үеэр хөл хүнд болсноо олон нийтэд зарлажээ.

Өчигдөр буюу 12-р сарын 2-ны өдөр болсон хэвлэлийн бага хурлын үеэр тэрээр уг кинонд бие давхар бүсгүйн дүрийг бүтээсэн хэмээсэн байна. Түүний дүр анхнаасаа бие давхар эмэгтэйн дүр биш байсан хэдий ч зохиолч, найруулагчид түүнийг хөл хүнд болсны дараа дүрийг нь ч мөн хөл хүнд бүсгүйн дүр болгон өөрчилсөн аж.

Түүнд зориулан ийнхүү зохиолоо өөрчилсөн кино багийнханд талархснаа илэрхийлсэн тэрээр “Marry My Husband” кинонд эхнэр, нөхрийн дүрийг хамтран бүтээсэн жүжигчин Жан Жэ Хутай кино зураг авалтын үеэр дотносон, өнгөрөгч есдүгээр сард хуримаа хийсэн билээ.

 

 

Exit mobile version