Дэлхий

Японоос Монголд батлан хамгаалахын тоног төхөөрөмжийн тусламж үзүүлнэ

Нийтэлсэн

Япон улс Ази, Африкийн дөрвөн оронд хяналтын тоног төхөөрөмж нийлүүлэхээр шийдвэрлэсний нэг нь Монгол Улс болжээ.

Японоос хамгаалалтын тоног төхөөрөмж болон бусад хэрэгслийг нийлүүлж, аюулгүй байдлын хамтын ажиллагааг бэхжүүлэх зорилготой Official Security Assitance /ОSA/ хөтөлбөрийн хүрээнд хэрэгжих аж.

2024 төсвийн хүрээнд Филиппин, Индонез, Монгол, Жибути гэсэн дөрвөн оронд агаарын болон тэнгисийн хяналтыг сайжруулах тоног төхөөрөмж нийлүүлэхээр төлөвлөсөн гэв.

NHK агентлагийн мэдээлснээр дээрх дөрвөн улсад 5 тэрбум иен буюу 115 гаруй тэрбум төгрөгийн санхүүжилт гаргахаар төсөвлөжээ.

2023 онд энэ хөтөлбөрөөр Филиппин, Малайз, Бангладеш болон Фижид эргийн хяналтын радар болон бусад тоног төхөөрөмжийг өгч байв.

Эх сурвалж: NHK

Exit mobile version