Бусад

Forrester: Технологийн салбарын шийдвэр гаргагчдын 91 хувь нь “IT” салбарын зарцуулалтаа нэмэгдүүлнэ

Нийтэлсэн

Технологийн компаниуд IT салбарт их хэмжээний хөрөнгө хаяж буй ч үйл явц нь удаашралтай байна.

“Forrester”-ийн хийсэн судалгаагаар технологийн компаниудын 91 хувь нь мэдээллийн технологийн салбарын хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлэх хүлээлттэй байгааг харууллаа. Түүнчлэн цахим эдийн засаг 2023-2028 оны хооронд 6.9 хувиар тэлэх хүлээлттэй байгааг судалгаандаа тусгажээ.

Мөн ирэх онуудад хиймэл оюуны идэвхжилт хүчтэй байх ч хэрэглээнд нэвтрэх чиглэл рүү төвлөрөх хандлагатай болж байна. Үүнийг дагаад хөрөнгө оруулалтын хэмжээ нэмэгдэх шаардлагатай аж. Тодруулбал: одоо хэрэглэгдэж буй технологийн хүчин чадлыг нэмж хүлээн авах чадвар, интеграц, оновчлолыг сайжруулах талд илүү анхаарч ажиллах хэрэгтэй болж байна.

Үүний зэрэгцээ технологийн компаниуд IT салбарт их хэмжээний хөрөнгө хаяж байгаа ч үйл явц удаашралтай байгаа юм. “Accenture” болон “Camgemini” компанийн санхүүгийн тайлан ашигтай гарсан ч бизнестэй уялдах байдал, хүний нөөц, үйл ажиллагаанаас үүдэн дижитал шилжилт удаашралтай байна.

Exit mobile version