CRI Монгол радио
Ши Жиньпин Дэлхийн уламжлалт анагаах ухааны их хуралд баярын цахилгаан илгээжээ
12-р сарын 3-нд Хятад улсын дарга Ши Жиньпин 2024 оны Дэлхийн уламжлалт анагаах ухааны их хуралд баярын цахилгаан илгээжээ.
Ши Жиньпин хэлэхдээ, уламжлалт анагаах ухаан нь хүн төрөлхтний соёл иргэншлийн үр дүн учраас үеийн үед залгамжлан уламлахын дагуу цаг үетэйгээ зэрэгцэн алхах ёстой. Хятадын уламжлалт анагаах ухаан нь уламжлалт анагаах ухааны гарамгай төлөөлөл бөгөөд Хятадын соёл иргэншлийн эд эрдэнэс юм. Хятад улс орчин үеийн эм эмнэлэг ба уламжлалт эм эмнэлгийг зэрэг чухалчлан үзэж, Хятадын болон өрнөдийн анагаах ухааны тус тусын давуу талыг улам ахиулан, уялдаа холбоотой хөгжүүлж, Хятадын уламжлалт анагаах ухааныг шинэчлэх, үйлдвэржүүлэхийг ахиулж, уламжлалт анагаах ухааны хөгжлийн өвөрмөц замналыг бий болгосон юм гэв.
Ши Жиньпин онцлохдоо, дэлхийн хөгжил дэвшилд хүрэхэд улс орнууд эрүүл мэндийн салбарын хамтын ажиллагаагаа улам бэхжүүлж, дэлхийн эрүүл мэндийн тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд хамтран ажиллаж, улмаар хүн төрөлхтний эрүүл мэндийн хамтын цогцыг бий болгох ёстой. Иймд Хятад улс талуудтай хамтдаа уламжлал анагаах ухааны харилцан суралцан, харилцан лавлагаа болохыг бэхжүүлж, уламжлалт анагаах ухааныг дэлхийн эрүүл мэндийн тогтолцоонд гүнзгий нэвтрүүлэхийг дэмжин, улмаар уламжлалт анагаах ухааны шинэчлэлийг ахиулж, уламжлалт анагаах ухаанаар улс орнуудын ард олонд илүү их ашиг бүтээх болно гэв.
2024 Дэлхийн уламжлалт анагаах ухааны их хурал “Олон ургалч, өв залгамжлал, инноваци” сэдвийн хүрээнд өнөөдөр /2024.12.03/ -нд Бээжин хотоо зохиогдож байна.