Дэлхий
Гүржийн эрх баригчдын эсрэг хориг арга хэмжээ нэвтрүүлэхээр төлөвлөж байна
Нийтэлсэн
7 өдөр өмнөНийтлэлч
АдминАНУ-ын засаг захиргаа Гүржийн эрх баригчдын эсрэг шинэ хориг арга хэмжээ болон хязгаарлалтууд нэвтрүүлэхээр төлөвлөж байна гэж Америкийн төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкений лхагва гарагт нийтэлсэн мэдэгдэлд тэмдэглэжээ.
“АНУ өмнө нь зарласан хоёр талын хамтын ажиллагааг тоймлон эргэн харах асуудлаас гадна байгаа арга хэрэгслээ ашиглан нэмэлт хориг арга хэмжээ авч хэрэгжүүлэхэд бэлтгэж байна“ гэж уг мэдэгдэлд онцолсон байна. Тайван замаар жагсаал цуглаан хийх, үзэл бодлоо илэрхийлэх эрхээ эдэлсний төлөө баривчлагдсан хүмүүсийг нэн даруй суллаж, хууль бусаар хүч хэрэглэсэнд гэм буруутай албан тушаалтнуудад хариуцлага ногдуулах ёстой гэж тэрээр тэмдэглэжээ.
Гүржийн иргэд, хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн ажилтнууд, сөрөг хүчний зүтгэлтнүүдийн эсрэг эрх баригч “Гүржийн мөрөөдөл – Ардчилсан Гүрж” нам үндэслэлгүйгээр хүч хэрэглэж байгааг эрс буруушааж байгаагаа мөн тэрээр илэрхийлсэн байна.