Бидэнтэй нэгд

Улс төр

Б.Чимидийн эхийг барьсан Үндсэн хуулиар тунхагласан хууль дээдлэх ёсыг улам бататгах санаа зорилгыг тууштай баримтлах нь бидний үүрэг юм

Нийтэлсэн

Ардын багш, гавьяат хуульч, доктор, профессор Бяраагийн Чимидийн мэндэлсний 90 насны ойг тохиолдуулан зохион байгуулж буй “Үндсэн хуулийн эхийг баригч – Б.Чимид” олон улсын эрдэм шинжилгээний хуралд УИХ-ын дарга Д.Амарбаясгалан үг хэллээ. Түүний хэлсэн үгийг бүрэн эхээр нь хүргэж байна.

Хүндэт зочид, илтгэгчид,

Хатагтай, ноёд оо

Төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, ардчилсан Үндсэн хуулийн эхийг баригч, Монгол Улсын хөдөлмөрийн баатар, Бяраагийн Чимидийн ойд зориулсан эрдэм шинжилгээний хуралд хүрэлцэн ирсэн Та бүхний амар амгаланг айлтган мэндчилье. Өнөөдөр бид Бяраагийн Чимидийн Монголын үндсэн хуульт ёс, хууль зүйн боловсрол, шинжлэх ухаанд оруулсан онцгой хувь нэмэр, амьдралын замнал, бүтээлийг хүндэтгэн тэмдэглэхээр хуран цуглараад байна. Энэ танхимд суугаа Та бүхний ачит багш, анд нөхөр, хамтран зүтгэгч, шимтэн уншдаг бүтээл туурвигч, түүнчлэн эрхэм хань, эцэг хүмүүн байсан нь гарцаагүй тул Та бүхэн их хүмүүний талаар хүндэтгэл, дурсамж, сургамж дүүрэн илтгэл хэлэлцүүлж, яриа өрнүүлнэ гэж итгэж байна. Анхдугаар Үндсэн хууль батлагдсаны 10 жилийн ойн босгон дээр буюу 1934 онд Монгол нутагт малчин Бяраагийн гэрт нэгэн хөвүүн мэндэлсэн нь хожмоо анхны ардчилсан Үндсэн хуулийн төслийг боловсруулах, хэлэлцүүлэх, батлуулахад гол ачааг үүрэх хувь заяатай Ач хариад овгийн Бяраагийн Чимид байжээ. Тэрээр хөдөлмөрийн гараагаа малчин, бичиг үсгийн багш, багийн даргаар эхэлж, улмаар идэр залуу 30 гаруй насандаа МУИС-д хууль зүйн боловсрол эзэмшснээр хуульчийн замнал нь эхэлж, багш, Шүүх яамны сайд, Дээд шүүхийн дарга, Ерөнхий арбитрч зэрэг салбарт ажиллаж байсан нь түүний үзэл санаа, үг сургаал нь онол, практик хосолсон үнэ цэнэтэй байхад нөлөөлсөн гэдэгт эргэлзэхгүй байна. Бяраагийн Чимидийн амьдралын замналд хууль тогтоох ажил багагүй хугацааг эзэлжээ. Тэрээр 1978 оноос эхлэн нийт 5 удаа дараалан депутат, гишүүнээр сонгогдож, хууль тогтоох ажиллагаанд гар бие оролцохдоо 1991 оноос Улсын Бага Хурлын арын албыг хариуцаж Тамгын газрыг тэргүүлэн ажилласан. Энэ нь “хүнээ таньж, нүдээ олсон” явдал байсныг онцлон дурдъя. Өнөөдрөөс ялгаатай нь, тэр үед Тамгын газрын даргын үүргийг Ардын Их Хурлаас сонгогдсон Улсын Бага Хурлын гишүүн-Нарийн бичгийн дарга гүйцэтгэдэг байсан. Тиймээс Б.Чимид хуулийн төслийн хэлэлцүүлэгт гишүүний хувиар оролцохын зэрэгцээ хууль хэлэлцэх, батлахад Нарийн бичгийн даргын хувьд хууль зүйн техник, найруулгыг жигдрүүлэх, үг хэллэгийг сайжруулах, зөвлөж чиглүүлэх давхар алба үүрч байжээ. Бяраагийн Чимидийн оролцож, зөвлөж батлуулсан хуулиуд өнөөг хүртэл “Чимидийн хуулиуд” гэж овоглогдож байгаа нь “жинхэнэ” мэргэжилтэн хүний хичээнгүй ажилласан хуулийн “амьдрах чадвар” илүү байдгийг түүний түүх, замнал нотолжээ. Үндсэн хуулийн төслийг хэлэлцсэн тэмдэглэлүүдээс харахад төслийн эхийг баригчийн нөр их хөдөлмөр, асуудлынхаа чиг, голыг алдахгүйг хичээж байгаа зүтгэл, зарим үндэслэлгүй дайралтад сөхрөөгүй ухаан зэрэг олон чанар түүнээс харагддаг. Түүнчлэн Үндсэн хуулийн төсөл дээр ажилласан баг гарсан саналуудыг зүгээр нэг механикаар нэгтгэх биш, харин олон төрлийн харьцуулсан судалгаа, дүн шинжилгээ хийж, гарсан саналуудын уялдаа холбоо, үндэслэлтэй байдлыг судлан дүгнэж, зөв шийдэл бүхнийг нь тайлбарлаж өгөх чухал үүрэг гүйцэтгэснийг тэмдэглүүштэй. Эдгээр ажлыг зангидаж, өндөр мэргэшлийн зөвлөгөө өгч, зөв голдрилд нь чиглүүлж, төслийн эхийг барих ажлыг нэр төртэй гүйцэтгэсэн Бяраагийн Чимид агсны нөр их хөдөлмөр, хичээл зүтгэлд гүн талархлаа илэрхийлж буйг Та бүхэн хүлээн авна уу.

 

Эрхэм нөхөд өө,

Ардчилсан Үндсэн хуулиар зорьсон нийгэм, эдийн засаг, эрх зүйн тогтолцоо өөрөө аяндаа бүрдчих ажил байгаагүй ээ. Үндсэн хуулиар тогтоосон шинэ ёс, эрхэм зорилгыг олон түмэн, төдийгүй төрийн түшээдэд учрыг нь гаргаж ухуулан таниулах, зөрүү хэрэглэхээс сэргийлэх нь профессор Б.Чимидийн амьдралын дараагийн нэгэн чухал зорилго болж, үндсэн хуулийг дээдлэн шүтэх ёсыг төлөвшүүлэхийн төлөө бүх үйл хэргээ зориулсан нь гайхалтай. Түүний энэ хүсэл, эрмэлзэл, үйлс талаар болоогүй ээ. Б.Чимид “Үндсэн хуулийг дээдлэн шүтэх ёс” бүтээлдээ “Үндсэн хуулиа сурталчилж түүнд сурган хэвшүүлэх ажлыг баг хороо, айл өрх хүртэлх улсын хэмжээний өргөн цартай, улирал жил дамнасан “урт” хугацаатай шахаж шаардаж, шалган дүгнэдэг эзэн шалгууртай тогтмол ажил хараахан болгосонгүй алгуурлажээ.” гэж нэгэнтээ сануулан үлдээсэн байдаг. Түүнчлэн “Үндсэн хууль дээдлэх үзэл дадлыг нийт иргэн, төрийн албан хаагч, улс төрчид, ялангуяа залуу үеийнхэнд итгэл үнэмшил, дадал зуршил болон төлөвшүүлэхэд зориуд анхаарал тавьж төрийн бодлогын түвшинд зохих шийдвэр гарган хэрэгжүүлбэл ардчиллын үнэт зүйлсүүдийг ард түмний хүртээл болгож шинэтгэлийг гүнзгийрүүлэхэд чухал тус үзүүлнэ.” гэжээ.Үндсэн хуулийг дээдлэн шүтэх, сахих ёсыг хэвшүүлэх ажлын чухлыг ийнхүү онцолж байсан түүний үзэл санаа өнөөдөр ч ач холбогдлоо алдаагүй. Тиймээс Монгол Улсын Их Хурал 2024 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр баталсан “Үндсэн хуулиа дээдлэн залах тухай” тогтоол нь хууль дээдлэх үзэл, үндсэн хуульт ёсыг даяар олноо төлөвшүүлэхэд чухал ач холбогдолтой гэж үзэж байна. Гагцхүү дээдлэн зална гэдгийг баринтаглаад орхих бус, харин барьж унших, биежүүлж сахих алхамуудыг хүн бүр дор бүрнээ хийхийг хэлж байгаа гэдгийг санах ёстой.“Мэдэгтүн, сахигтун!” гэж даяар олноо зарлан тунхаглаж, тусгаар Монгол Улсын Үндсэн хуулиа хүн бүр эрхэмлэн дээдэлж, хэлбэрэлтгүй дагаж мөрдөх, үндсэн хуульт ёсыг төлөвшүүлэх нь үндэсний бахархалт үйл хэрэг мөн.

 

 

Бид бахархлыг бусдаас эрэх биш, харин өөрөөс олох бүрэн боломжтой, бас үүрэгтэй. Хууль нэг мөр хэрэгжих, хэнийг ч үл ялгаж, ижил тэгш үйлчилдэг байх, хуулиа дээдлэх нь Үндсэн хуулиар тунхагласан чухал зарчмууд билээ. Үндсэн хуулийг дээдлэн шүтэх нь хууль дээдлэх ёсны суурь гэж үзсэн Бяраагийн Чимидийн  үзэл санаа нь бидний нийтлэг ашиг сонирхол, хүсэл эрмэлзлийг тунхагласан Үндсэн хуулиа дээдлэн шүтэх, сахиж дагах ёс нь хүн бүр анхаарч, хичээх үйл хэрэг байх ёстойг харуулж байна. Тэрээр хууль дээдлэх ёс оршиж буйг таних хэд хэдэн шалгуур шинжийг тодорхойлсны дотор “хуулиар зохицуулах харилцааг журмаар зохицуулахгүй байх” явдал гэж үзсэн байдаг. Эрх зүйн хэм хэмжээгээр тохируулбал зохих алив харилцааг элдэв дэд акт, заавраар биш хуулиар зохицуулах нь хууль дээдлэх ёсны шинж мөн гэж тэрээр тов тодорхой дурджээ. Өнөөдөр хууль ба журмын зохист харьцаа нь агуулга ба тооны хувьд алдагдаж, бүр сүүлдээ хүний эрх, эрх чөлөөг журмаар хязгаарлах нь газар авах болсон нь Үндсэн хуульд заасан эрх мэдлийн тэнцвэрт байдлыг ганхуулах, хүний эрх, эрх чөлөөг гагцхүү хуулиар хязгаарлах Үндсэн хуулийн заалт мартагдахад хүргэж болзошгүй. Сонгуулийн холимог тогтолцооны дүнд бүрдсэн, таван намын төлөөлөл бүхий 126 гишүүнтэй Улсын Их Хурал 2024-2028 оны Стратеги төлөвлөгөөгөө баталж, хуулийн төсөл боловсруулах, хэлэлцэх, батлах, биелэлтэд хяналт тавих, тайлагнах бүхий л үе шатад хүн төвтэй үзэл санаанд суурилсан, хүний эрх, эрх чөлөөг хангаж, хамгаалсан байх агуулга, шаардлагыг нэн тэргүүнд тавилаа. Энэ хүрээнд хууль ба журмын зохист харьцааг хангах, хүний эрх, эрх чөлөөг журмаар хязгаарлаж байгааг Үндсэн хуулинд нийцүүлж хуульд тусгах, улмаар хүн төвтэй хуулийн үзэл санаанд суурилсан арга барил, хууль зүйн техник рүү шилжих ажлууд хийгдэнэ. Өнөөгийн бидний үүрэг бол Б.Чимидийн эхийг барьсан Үндсэн хуулиар тунхагласан эрхэм зорилго, Бүгд Найрамдах ёс, ард түмний засаглал, ардчилал, хүний эрх, эрх чөлөө, төрийн эрх мэдлийн хяналт тэнцэл, хууль дээдлэх ёсыг цаашид улам бататгах, хэвшүүлэх санаа зорилгыг тууштай баримтлах явдал юм. Ардчилсан Үндсэн хуулиа бүрнээ хэрэгжүүлэх, хүний эрх, эрх чөлөөг хангах, хууль дээдлэх, хүмүүнлэг, иргэний ардчилсан нийгэм байгуулах үйл хэрэгт Та бүхнийг улам бүр шамдахын ерөөл дэвшүүлж, хурлын үйл ажиллагаанд амжилт хүсье.

УИХ-ын Хэвлэл мэдээллийн газар

CGTN мэдээ5 өдөр өмнө

Ши Жиньпин: Өндөр чанартай бүтээн байгуулалт, өндөр үр ашигтай засаглалыг ахиулах ёстой 

CGTN мэдээ5 өдөр өмнө

Гамшгаас урьдчилан сэргийлэх, бууруулах нийтийн халамжийн төслийн үр дүнг Бээжинд нийтлэв

CGTN мэдээ6 өдөр өмнө

Ши Жиньпин Хэнань мужийн Лөүян холхивч группийн ХХК-д зочлов

CGTN мэдээ6 өдөр өмнө

Ши Жиньпин Хэнань мужид ажиллаж байна

Нийгэм6 өдөр өмнө

Дархан-Уул аймагт улаанбурхан өвчний зургаан тохиолдол бүртгэгджээ

Нийгэм6 өдөр өмнө

Ерөө суманд гарсан ойн түймрийг бүрэн унтраалаа

Эдийн засаг7 өдөр өмнө

Б.Жавхлан: Ирэх жилийн эдийн засгийн тэлэлт, экспортын орлого энэ жилийнхээс буурахгүй

Энтертайнмент7 өдөр өмнө

Монголын хоёр уулчин Эверестийн оргилд АМЖИЛТТАЙ гарлаа

Улс төр7 өдөр өмнө

Ашигт малтмалын тухай хуулийн төсөл боловсруулах ажлын хэсгийн хуралдана

Нийгэм7 өдөр өмнө

Цэргийн урлагийн танхимыг шинэ технологитой хослуулна

Улс төр7 өдөр өмнө

Х.Баттулга гишүүн чөлөө авч, 26 гишүүн гадаад томилолттой байжээ

Улс төр7 өдөр өмнө

Б.Дэлгэрсайхан: Энэ төсөл нэг өдрийн өмнө ч гэсэн эхэлбэл бидэнд үнэ цэнтэй

CGTN мэдээ1 долоо хоног өмнө

Колумбын Ерөнхийлөгч Петро Пиерро ХТРТ-д ярилцлага өглөө

Энтертайнмент1 долоо хоног өмнө

NBA-гийн аварга болж чадалгүй карьераа өндөрлүүлсэн 5 домогт сагсчин

Дэлхий1 долоо хоног өмнө

Луис Суаресийг цээжээрээ хамгаалсан Дэлхийн хамгийн ядуу Ерөнхийлөгч үгүй болжээ

Нийгэм2 жил өмнө

Э.Дуламсүрэн: Дайвар ачаатай тохиолдолд “УЛААН ГАРЦ”-аар нэвтрэх ёстой

Дэлхий1 жил өмнө

Согтуу зорчигч ажилтныг хазсан шалтгаанаар АНУ руу ниссэн ANA компанийн онгоц Токиод буцаж газарджээ

Нийгэм2 жил өмнө

Монгол Улсын Төрийн сүлд, далбаа хэрхэн бүтсэн талаар түүх

Эдийн засаг2 жил өмнө

ГЕГ-ын статистик мэдээлэл

Нийгэм2 жил өмнө

Х.Мөнхзаяа: Би тулга тойрсон жижиг улаач байхыг хүсдэггүй

Нийгэм1 жил өмнө

Г.Болормаа: Эрх баригчид “Авлигын шүүх” гэх хэдхэн шүүгчтэй учраа олохыг хүсэж байна

Улс төр3 жил өмнө

АН-ын бүлгээс Монгол Улсад нүүрлэсэн 13 ХЯМРАЛЫГ нэрлэлээ

Нийгэм2 жил өмнө

Сун Гүй Мин: Монголын уул уурхайн салбарын хөгжилд Шинь Шинь компани хоёр том технологи нэвтрүүлсэн

Улс төр3 жил өмнө

Ханшийг тогтворжуулах чиглэлээр интервенц хийдэггүй

Улс төр3 жил өмнө

БНАЛАУ нь Монгол Улсыг АПЕК зэрэг бүс нутгийн үйл явцад нэгдэн ороход дэмжиж ажиллахаа нотлов

Дэлхий2 жил өмнө

Анкарад бөмбөг дэлбэрсний дараа Турк улс Ирак дахь курдүүдийн байрлалд цохилт өгөв

Ерөнхий сайд2 жил өмнө

Эрүүл мэндийн сайдаар С.Чинзориг, Барилгын сайдаар Ц.Даваасүрэн, Боомтын сайдаар Х.Булгантуяаг дэвшүүллээ

Нийгэм2 жил өмнө

Дорнодод байгалийн гамшигт өртөж хохирсон малчдад тусламж үзүүлжээ

Улс төр2 жил өмнө

Л.Өлзийсайхан: Жендэрийн эрх тэгш байдлыг хангах нь Үндсэн хуулийн асуудал гэж үзэх хандлага нэмэгдэж байна

Улс төр2 жил өмнө

НУУЦ МАТЕРИАЛУУД: АДМИНЕРАЛ

Энтертайнмент2 долоо хоног өмнө

Б.Мөнгөнзул өнөөдөр өмнөө бичигдэж буй ганц шатарчинтай тоглоно

Энтертайнмент1 сар өмнө

Гаут Гаутын гүйлт дахин шуугиан тарив

Улс төр2 сар өмнө

Л.Энх-Амгалан: 500 мянга гаруй ажиллах хүчин сох дутаад байна

Энтертайнмент2 сар өмнө

Жүжигчин И Бён Хон хамтран тоглогч Юү А Иний тухай ийн ярив

Энтертайнмент2 сар өмнө

Блюз хөгжмөөс бүрдсэн “Moody Blues” тоглолт болно

Нийгэм3 сар өмнө

“Шинь Шинь” ХХК Байгаль орчны менежментийн тогтолцоо олон улсын стандарт ISO14001:2015 нэвтрүүллээ

Нийгэм4 сар өмнө

н.Амарсанаа уурхайн нөхцөл байдал өмнө нь ямар байсан талаар ярилаа

Эдийн засаг4 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн Кемп менежер Д.Пагмаас уурхайчдын амьдрах орчин нөхцөлийн талаар тодруулж байна…

Эдийн засаг4 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн Уул олборлолотын менежер Л.Бямбадоржоос тодруулж байна

Эдийн засаг4 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн Кемп менежер Д.Пагмаас уурхайчдын амьдрах орчин нөхцөлийн талаар тодруулж байна

Эдийн засаг4 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн уурхайчдын нөхцөл байдлыг дамжуулж хүргэж байна.

Эдийн засаг4 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн төслийн Хятад талыг хариуцсан төслийн удирдагч Лин Шин Шүэгээс үүсээд байгаа нөхцөл байдлын талаар тодрууллаа

Дэлхий4 сар өмнө

Альцгеймерийн судалгаанд зориулж хулганад VR-ын туршилт хийв

Улс төр5 сар өмнө

Засгийн газраас 2025 оныг Улаанбаатар хотын дэд бүтцийн хөгжлийг дэмжих жил болгон зарлалаа

Ерөнхий сайд5 сар өмнө

Л.Оюун-Эрдэнэ: Иргэн бүр 350 мянган төгрөгийн ногдол ашиг хүртэх боломж бүрдсэн