Эрүүл мэнд

Жилд давхардсан тоогоор 900 гаруй иргэн “Хавдрын бай эмчилгээ” хийлгэж байна

Нийтэлсэн

Жилд давхардсан тоогоор 900 гаруй иргэн “Хавдрын бай эмчилгээ” хийлгэдэг. Энэ эмчилгээ хавдраасаа шалтгаалаад 3-4 сая төгрөгийн үнэтэй байдаг. Хамгийн багадаа 1.7 сая төгрөг байдаг байна. Хавдрын эмчилгээ нь эхний үндсэн дөрвөн хими эмчилгээг хийгээд тав дахь курсээс найм дахь курс хүртлээ бай эмчилгээг давхар хамт хийж, ес дэх курсээс бүтэн жилийн турш 21 хоног тутам бай эмчилгээг хийлгэх ёстой байдаг. Тиймээс олон удаагийн давтамжтай энэ эмчилгээг Эрүүл мэндийн даатгалын санд өндөр өртөгтэй тусламж үйлчилгээнд оруулах шаардлагатай байгаа юм.

Хавдар судлалын үндэсний төвийн Химийн эмчилгээний тасгийн эрхлэгч н.Алтанцэцэг ингэж ярилаа.

Түүнчлэн энэ эмчилгээг хийлгэх зайлшгүй шаардлагатай өвчтөн байдаг ч үйлчилгээг авч чадахгүй иргэн цөөнгүй байдаг. Иймээс Хавдар судлалын үндэсний төвийнхөн 2018 оноос эмийн төсөвтөө бай эмчилгээний зардлыг бага багаар суулгаж эхэлсэн. Мөн жил бүр Эрүүл мэндийн даатгалын санд суулгах саналыг холбогдох байгууллагуудад тавьдаг гэж Хавдар судлалын үндэсний төвийн Химийн эмчилгээний тасгийн эрхлэгч н.Алтанцэцэг хэллээ.

Хавдрын өвчлөлийн гол шалтгаан нь хувь хүний буруу дадал хэвшлээс үүсдэг. Мөн шалтгаан нь тодорхой эмчлэгдэх боломжтой өвчин юм. Гэхдээ иргэд эрт үзлэг оношлогоонд хамрагдалгүй хүнд шатанд орсон үед нь мэдэж байгаагаас эмчилгээ нь оройтдог байна.

Exit mobile version