Дэлхий
Жером Пауэлл: Дональд Трампын засаг захиргаатай сайн харилцаатай байхыг эрмэлзэж байна
АНУ-ын эдийн засаг харьцангуй сайн төлөв байдалтай байгааг Холбооны Нөөцийн банкны тэргүүн Жером Пауэлл мэдэгдэж, “S&P 500 Index” энэ он гарсаар 56 дахь удаагаа дээд түвшнээ шинэчиллээ.
Мөн шинэ засаг захиргааны үед бодлогын хүүгээ алгуур, сэрэмжтэй байдлаар бууруулах боломж нь хэвээр байна гэж найдаж байгаагаа илэрхийлжээ. Тухайлбал: Дональд Трампын засаг захиргаатай сайн харилцаатай байх хүлээлттэй байгаагаа тодотгосон байна.
АНУ-ын суурь инфляцын гол хэмжүүр аравдугаар сард өмнөх оны мөн үеэс харьцангуй эрчимжсэн нь бодлогын хүүгийн шийдвэрийг гаргахдаа илүү болгоомжлонгуй хандах ёстойг харуулж байна.
Холбооны Нөөцийн банк энэ сарын 17-18-нд хуралдаж шийдвэрээ гаргахаар байгаа юм. Жером Пауэлл энэ удаагийн хурлаар хүүг бууруулахыг дэмжиж байгаа эсэхээ илэрхийлээгүй ч дийлэнх шинжээчид бодлогын хүүг энэ сард 0.25 хувиар бууруулж, нэгдүгээр сард хэвээр үлдээнэ гэж таамаглаж байна.
С.Жаргалмаа