CRI Монгол радио
Ли Чян олон улсын эдийн засгийн байгууллагуудын тэргүүн нартай “1+10” яриа хэлэлцээ хийлээ
Ли Чян хэлэхдээ, Хятадын эдийн засаг тогтвортой өсөлтийн үйл ажиллагааны механизмтай, тогтвортой өсөлтийг нэмэгдүүлэх орон зайтай, эерэг үр нөлөөтэй. Бид бууралтын эсрэг зохицуулалтаа эрчимжүүлж, өөрчлөлт шинэчлэлийг цаашид иж бүрэн гүнзгийрүүлж, шинжлэх ухаан, технологийн салбарын инновацийг ахиулахад илүү анхаарч, өндөр түвшний гадаадад нээлттэй байдлыг гуйвшгүй ахиулж, эдийн засгийн сэргэлтийг цаашид урагшлуулна. Хятадын эдийн засгийн өсөлтийн чиг хандлагын суурь логик өөрчлөгдөөгүй бөгөөд дэлхий дахинд ашиг тусаа өгөх чиг хандлага, зарчим ч өөрчлөгдөөгүй. Энэ нь Хятадын эдийн засгийн дэлхийн эдийн засагт үзүүлэх хамгийн том баталгаа юм. Дэлхийн эдийн засгийн эрүүл тогтвортой хөгжлийг ахиулахын тулд Хятад улс талуудтай хамтран ажиллахад бэлэн байна гэжээ.
Олон улсын эдийн засгийн байгууллагын тэргүүн нар Хятадын хөгжлийн талаар олсон асар их ололт амжилтыг өндрөөр үнэлж, Хятадын эдийн засгийн өөрчлөлт болон ирээдүйд итгэлтэй байгаагаа илэрхийлжээ.