CRI Монгол радио

Хүмүүсийн шаардлагад шуурхай хариу өгөх механизмын шинэчлэлийн Бээжингийн форум удахгүй болно

Нийтэлсэн

Сэтгүүлч 10-ны өдөр Бээжин хотын захиргааны мэдээллийн албанаас хийлгэсэн хэвлэлийн бага хурлаас мэдээлснээр, Хүмүүсийн шаардлагад шуурхай хариу өгөх механизмын шинэчлэлийн 2024 оны Бээжингийн форум 12-р сарын 18-наас 19-ний өдрүүдэд Бээжинд болно. Форум нь “Ард түмний хот, хамтдаа сайн сайхныг бүтээцгээе” гэсэн байнгын уриан дор болдог ба 2024 онд “Хүн төвтэй хотын засаглалын шинэчлэл” гэсэн уриан дор явагдана.

Энэхүү форумд дэлхийн өнцөг булан бүрээс онол практикийн салбарын төлөөллийг урьж, хотын засаглалын шинэчлэлийн цаашдын чиг хандлага хийгээд хэрэгжүүлэх арга замын талаар гүнзгий хэлэлцүүлэг өрнүүлэх юм.

Форум нь нээлтийн ажиллагаа, үндсэн форум, 6 зэрэгцээ форум, хаалтын ажиллагаа зэргээс бүрдэж, онолын хэлэлцүүлэг хийгээд практик солилцоог гүнзгий өрнүүлж, хүмүүсийн шаардлагад шуурхай хариу өгөх механизмын шинэчлэлийн онолын судалгааны үр дүн, хотын засаглалын ердийн тохиолдлууд, дэлхийн хот суурин газрын шууд утасны үйлчилгээ хийгээд засаглалын үр ашгийн үнэлгээний тайлан гэх мэт цуврал үр дүнг нийтэлж, хүмүүсийн шаардлагад шуурхай хариу өгөх тухай баримтат киноны зураг авалт хийж, хотын иргэд болон Хятадад амьдарч буй гадаадын найз нөхөд хувийн туршлагаасаа хуваалцахыг урих юм.

Форумыг Хятадын Нийгмийн шинжлэх ухааны академи, Хятадын төв радио телевиз, Бээжин хотын намын хороо, захиргаа хамтран зохион байгуулах юм.

Exit mobile version