Бидэнтэй нэгд

Боловсрол

Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн 78.9 хувь нь боловсрол эзэмшиж байна

Нийтэлсэн

УИХ-ын Боловсрол, шинжлэх ухаан, соёл, спортын байнгын хорооны 2024.12.18-ны өдрийн хуралдаанаар боловсролын салбарын эрх зүйн орчин шинэчлэгдсэнтэй холбогдуулан авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний ерөнхий мэдээлэл, түүнчлэн боловсролын сургалтын хөтөлбөрийн шинэчлэлийн талаарх Боловсролын сайдын мэдээллийг сонсов.

Боловсролын сайд П.Наранбаяр, Боловсролын засаглал, удирдлагыг илүү мэргэшсэн, бодлогын тогтвортой хэрэгжилтийг хангах, олон талын оролцоог хангах зорилгоор үндэсний болон мэргэжлийн зөвлөлийг байгуулсан тухай танилцуулаад тэгш хамруулах сургалтын үр дүнд Монгол Улсын болон гадаад оронд сүм хийдэд шавилан сууж буй 500 гаруй хүүхдүүдийг нийслэлийн ерөнхий боловсролын 112 дугаар сургуульд төвлөрүүлэн ерөнхий боловсрол эзэмшүүлэх шийдвэрийг гаргаж, сургалтын төлөвлөгөө, хөтөлбөрт тохируулга хийсэн. Эрх нь хязгаарлагдсан залуучууд анх удаа элсэлтийн шалгалт өгч, дээд боловсролын сургалтын байгууллагад элсэн цахимаар суралцаж байна. Хөгжлийн бэрхшээлтэй 2-18 насны хүүхдийн 78.9 хувь нь сургуулийн өмнөх, ерөнхий боловсролд хамрагдаж байна. Түүнчлэн сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын тухай хуульд заасны дагуу энэ хичээлийн жилд суралцагчийн эрүүл мэндийн үзлэгийг Эрүүл мэндийн яамтай хамтран зохион байгуулж, 6 настнуудыг эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг, оношилгоонд хамрууллаа гэв. Мөн тэрбээр  Боловсролын багц хуулийн хамгийн чухал шинэчлэлийн нэг болох “Багшийн 3 тулгуурт бодлого”-ыг хэрэгжилтийн талаар онцоллоо. Түүний дараа боловсролын цахим шилжилт, санхүүжилтийн болон үнэлгээний шинэчлэлийг хэрхэн хэрэгжүүлж байгаа талаар болон Мэргэжлийн болон техникийн боловсрол, сургалтын тухай, Дээд боловсролын тухай хуулиудын хэрэгжилтийг танилцуулсан.

 

Танилцуулгатай холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асуув. Тухайлбал, УИХ-ын гишүүн О.Алтаншагай, Ч.Ундрам, Ш.Бямбасүрэн, Д.Бум-Очир, С.Эрдэнэбат нар сургалтын хөтөлбөрийн шинэчлэл хэрхэн хэрэгжиж буй талаар, боловсролын байгууллагын  аж ахуй, үйлчилгээг хариуцдаг ажилтнуудын цалин хөлс, нийгмийн хангамж ямар байгаа талаар, хотын төвийн ачаалал ихтэй багш нарт нэмэлт урамшуулал өгөх боломж буй эсэх, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн сургалтын болон орон нутагт буй их, дээд сургуулиудын чанарыг сайжруулах бодлогын талаар  асуув.

 

Боловсролын сайд П.Наранбаяр, сургууль, цэцэрлэг зэрэг үйлчилгээний албан хаагчдыг бусдаар гүйцэтгүүлэх ажил албанд шилжүүлэх бодлогыг баримталж байна. Гэхдээ боловсролын салбарын үйлчилгээний албан хаагчдын асуудлыг сайн ярилцах шаардлагатай. Алслагдсан аймаг, сумдад ажиллаж буй багш нарт нэмэгдэл цалин хөлс өгч байна. Гэхдээ хотын төвийн сургуулиудын ачааллыг тооцож багш нарт нэмэгдэл өгөх боломжийг цаашдаа тооцож үзэх нь зөв. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн сургалтын чанарын асуудал 61 хувьтай буюу хангалттай бус байгааг дээшлүүлэх шаардлагатай гэж үзэж, арга хэмжээ авна. Засгийн газрын бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалын бодлогын дагуу хөдөө, орон нутагт буй их, дээд сургуулийн чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх, сайжрууулах  арга хэмжээг хэрэгжүүлнэ гэх зэргээр хариуллаа.

 

Мөн УИХ-ын гишүүн Ч.Ундрам, элсэлтийн ерөнхий шалгалт бол хүүхдийн хувь заяаг нэг өдөр л шийддэг. Өөрөөр хэлбэл, нэг удаагийн шалгалтад тэнцээгүй  бол хасагдаад хүссэн сургуульдаа орох боломжгүй болдог. Тиймээс хүүхэд өөрийн хүссэн хэмжээндээ хүртэл шалгалтыг хэдэн ч удаа өгөх боломжийг бүрдүүлэх ёстой. Эцэст нь тухайн  хүүхэд зорилгодоо хүрсэн үедээ дараагийн шатны боловсрол эзэмших сургуульдаа элсдэг олон улсын жишгийг хэрэгжүүлэх боломж буй эсэх талаар асуув. Ажлын хэсгээс, 2026 оноос элсэлтийн шалгалтын журамд өөрчлөлт оруулна. Элсэлтийн шалгалтад суралцах ур чадварын шалгалт гэдгийг нэмээд олон удаа өгдөг байхаар төлөвлөж байна гэж хариуллаа. Байнгын хорооны гишүүд танилцуулгатай холбогдуулан асуулт асууж, хариулт авч, байр сууриа илэрхийллээ гэж УИХ-ын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.

CGTN мэдээ4 цаг өмнө

Хэ Лифэн Их Британийн Сангийн сайд Рэйчел Ривзтэй уулзав

Улс төр9 цаг өмнө

Э.Болормаа: Дараагийн Ерөнхий сайд, Засгийн газар тогтвортой, цомхон байгаасай гэж хүсэж байна

Улс төр12 цаг өмнө

Б.Бат-Эрдэнэ: Г.Занданшатарыг би удам угсаагаар нь мэднэ, хөдөлмөрийн баатар хүний хүү

Энтертайнмент12 цаг өмнө

Илдэн дээр гүйгч найз бүсгүйгээ хөнөөснөөс хойш 12 жилийн дараа тэмцээнд оролцлоо

Дэлхий12 цаг өмнө

Трамп Лос Анжелес дахь цагаачдын “бослогыг” таслан зогсохыг үүрэгдэв

Нийгэм12 цаг өмнө

Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 6046 болжээ

Улс төр12 цаг өмнө

Г.Амартүвшин: “Эрчист Монгол” төрийн өмчит компаниудын засаглалыг сайжруулна

CGTN мэдээ1 өдөр өмнө

Филиппиний Хятадын Өмнөд тэнгис дэх стратегийг харах нь

CGTN мэдээ2 өдөр өмнө

Сименс AG компанийн Удирдах зөвлөлийн дарга Бо Лерентэй хийсэн ярилцлага

Дэлхий3 өдөр өмнө

Илон Маск: Би байгаагүй бол Трамп сонгуульд ялахгүй байсан

Улс төр3 өдөр өмнө

Ерөнхий сайдад нэр дэвшигчийн асуудлаар УЗ нэгдсэн байр суурьт хүрч чадаагүй байна

Нийгэм3 өдөр өмнө

Баривчилгаанд явсан Ж.Энхжаргаланг өчигдөр орой суллажээ

Энтертайнмент3 өдөр өмнө

Демаркус Казинс яагаад Йокичийг супер од биш гэв?

Энтертайнмент3 өдөр өмнө

О.Энхжавхлан: “Болор цом” нэрээр тоглолт хийх гэж буй “Opozit” хамтлагтай хоёр зүйл тохирсон

Ерөнхийлөгч3 өдөр өмнө

Тогтвортой байдлын яриа хэлэлцээ I “Тэрбум мод” чуулга уулзалт эхэллээ

Нийгэм2 жил өмнө

Э.Дуламсүрэн: Дайвар ачаатай тохиолдолд “УЛААН ГАРЦ”-аар нэвтрэх ёстой

Дэлхий1 жил өмнө

Согтуу зорчигч ажилтныг хазсан шалтгаанаар АНУ руу ниссэн ANA компанийн онгоц Токиод буцаж газарджээ

Нийгэм2 жил өмнө

Монгол Улсын Төрийн сүлд, далбаа хэрхэн бүтсэн талаар түүх

Эдийн засаг2 жил өмнө

ГЕГ-ын статистик мэдээлэл

Нийгэм2 жил өмнө

Х.Мөнхзаяа: Би тулга тойрсон жижиг улаач байхыг хүсдэггүй

Нийгэм2 жил өмнө

Г.Болормаа: Эрх баригчид “Авлигын шүүх” гэх хэдхэн шүүгчтэй учраа олохыг хүсэж байна

Улс төр3 жил өмнө

АН-ын бүлгээс Монгол Улсад нүүрлэсэн 13 ХЯМРАЛЫГ нэрлэлээ

Нийгэм2 жил өмнө

Сун Гүй Мин: Монголын уул уурхайн салбарын хөгжилд Шинь Шинь компани хоёр том технологи нэвтрүүлсэн

Улс төр3 жил өмнө

Ханшийг тогтворжуулах чиглэлээр интервенц хийдэггүй

Дэлхий2 жил өмнө

Анкарад бөмбөг дэлбэрсний дараа Турк улс Ирак дахь курдүүдийн байрлалд цохилт өгөв

Ерөнхий сайд2 жил өмнө

Эрүүл мэндийн сайдаар С.Чинзориг, Барилгын сайдаар Ц.Даваасүрэн, Боомтын сайдаар Х.Булгантуяаг дэвшүүллээ

Нийгэм2 жил өмнө

Дорнодод байгалийн гамшигт өртөж хохирсон малчдад тусламж үзүүлжээ

Улс төр2 жил өмнө

Л.Өлзийсайхан: Жендэрийн эрх тэгш байдлыг хангах нь Үндсэн хуулийн асуудал гэж үзэх хандлага нэмэгдэж байна

Улс төр2 жил өмнө

НУУЦ МАТЕРИАЛУУД: АДМИНЕРАЛ

Нийгэм2 жил өмнө

Улсын хэмжээнд 8.1 сая төл бойжиж байна

Энтертайнмент4 долоо хоног өмнө

Б.Мөнгөнзул өнөөдөр өмнөө бичигдэж буй ганц шатарчинтай тоглоно

Энтертайнмент2 сар өмнө

Гаут Гаутын гүйлт дахин шуугиан тарив

Улс төр2 сар өмнө

Л.Энх-Амгалан: 500 мянга гаруй ажиллах хүчин сох дутаад байна

Энтертайнмент3 сар өмнө

Жүжигчин И Бён Хон хамтран тоглогч Юү А Иний тухай ийн ярив

Энтертайнмент3 сар өмнө

Блюз хөгжмөөс бүрдсэн “Moody Blues” тоглолт болно

Нийгэм4 сар өмнө

“Шинь Шинь” ХХК Байгаль орчны менежментийн тогтолцоо олон улсын стандарт ISO14001:2015 нэвтрүүллээ

Нийгэм4 сар өмнө

н.Амарсанаа уурхайн нөхцөл байдал өмнө нь ямар байсан талаар ярилаа

Эдийн засаг4 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн Кемп менежер Д.Пагмаас уурхайчдын амьдрах орчин нөхцөлийн талаар тодруулж байна…

Эдийн засаг4 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн Уул олборлолотын менежер Л.Бямбадоржоос тодруулж байна

Эдийн засаг4 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн Кемп менежер Д.Пагмаас уурхайчдын амьдрах орчин нөхцөлийн талаар тодруулж байна

Эдийн засаг4 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн уурхайчдын нөхцөл байдлыг дамжуулж хүргэж байна.

Эдийн засаг4 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн төслийн Хятад талыг хариуцсан төслийн удирдагч Лин Шин Шүэгээс үүсээд байгаа нөхцөл байдлын талаар тодрууллаа

Дэлхий5 сар өмнө

Альцгеймерийн судалгаанд зориулж хулганад VR-ын туршилт хийв

Улс төр6 сар өмнө

Засгийн газраас 2025 оныг Улаанбаатар хотын дэд бүтцийн хөгжлийг дэмжих жил болгон зарлалаа

Ерөнхий сайд6 сар өмнө

Л.Оюун-Эрдэнэ: Иргэн бүр 350 мянган төгрөгийн ногдол ашиг хүртэх боломж бүрдсэн