Энтертайнмент
Зөрчлийн тухай хуулиар жүжигчин Б.Амарсайханыг ₮300 мянгаар торгожээ
Цагдаагийн байгууллагаас жүжигчин Б.Амарсайханд зөрчлийн хэрэг үүсгэн 300 мянган төгрөгөөр торгожээ.
Тодруулбал, тус жүжигчин “Halloween”-ы баярын үеэр хаалга тогшлоо хэмээн дөрвөн хүүхдэд гарсан хүрсэн тухай өнгөрсөн сараас цагдаагийн байгууллага шалгаж байсан юм. Уг хэргийг нотолж зөрчлийн тухай хуулиар торгосон хэмээн мэдээлээд байна.