CRI Монгол радио

Ши Жиньпин Макаогийн засаг захиргааны онцгой бүсийн захиргааны хүлээн авалтад оролцов

Нийтэлсэн

Хятад улсын дарга Ши Жиньпин 19-ний орой Макаогийн засаг захиргааны онцгой бүсийн захиргааны хүлээн авалтад оролцож, чухал үг хэлэв.

Ши Жиньпин онцлон тэмдэглэхдээ, өнгөрсөн 5 жил бол Макаогийн түүхэн дэх ер бусын 5 жил байлаа. Зуун жилд тохиолдоогүй дэлхийн өөрчлөлт түргэссэн болон зуун жилд тохиолдоогүй цар тахалын хүнд хэцүү сорилтын өмнө засаг захиргааны онцгой бүсийн 5 дахь захиргаа Макаогийн нийгмийн олон салбарыг удирдан бэрхшээлийг сөрөн туулж, ажил хэрэгч ажиллаж, эдийн засаг үргэлжлэн сэргэн сайжрахыг ахиулж, төрөл бүрийн үйлс бүх талаар ахиж, Макаогийн онцлог бүхий “нэг улс хоёр систем”-ийн амжилттай практикийн шинэ хуудсыг бичиглэсэн юм гэв.

Ши Жиньпин төв засгийн газар болон Хятадын үндэстнүүдийн ард түмний нэрийн өмнөөс Макаогийн нийт оршин суугчид болон Макаогийн хөгжилд санаа тавьж, дэмжиж буй олон улсын найз нөхөдөд чин сэтгэлийн мэндчилгээ, сайн сайхны ерөөл дэвшүүлэв.

Ши Жиньпин хэлэхдээ, өнгөрсөн 5 жилд Макаогийн дунд зэргийн төрөлжсөн эдийн засаг шинэ үр дүнд хүрч, ард иргэдийн амьдрал, сайн сайхан байдал шинэ түвшинд хүрч, эх орноо хайрлах, Макаогоо хайрлах улс төр нийгмийн үндэс суурь улам бэхжиж, олон улс дахь нөлөө, алдар нэр ихээхэн нэмэгдсэн. “Нэг улс хоёр систем”-ийн бодлогыг иж бүрэн, үнэн зөв хэрэгжүүлж, төв засгийн газар болон бусад нутгийн хүчтэй дэмжлэг, олон улсын идэвхтэй оролцоо, ялангуяа засаг захиргааны онцгой бүсийн захиргаа нийгэм нийттэй эв нэгдэн хичээн чармайж хийж бүтээсний үр дүн юм гэв.

Ши Жиньпин Макаогийн талаар гурван хүлээлт дэвшүүлэв. Нэгд, өндөр байр суурьтай байж, урагшаа харж, Гуандун Хонконг Макаогийн их булангийн бүсийн бүтээн байгуулалт зэрэг улсын хөгжлийн стратегид илүү идэвхтэй холбож, олон улсын индэрт илүү их амжилт гаргах ёстой. Хоёрт, эх орноо хайрлах, Макаогоо хайрлах туг далбаан дор илүү нээлттэй, илүү уужуу багтаамжтай, эв нэгдэлтэй байж, эрдэмтэн чадвартныг олноор цуглуулж, сайн сайхан Макаог хамтаар бүтээн байгуулах ёстой. Гуравт, шийдэмгий урагшилж, илүү их зориг гаргаж, өөрчлөлт шинэчлэлтийн төлөө зоригтой байж, “нэг улс хоёр систем”-ийн тогтолцооны давуу талыг илүү сайн ашиглаж, Макаогийн хөгжилд шинэ нөхцөл байдал бий болгох эдгээр болно гэжээ.

Exit mobile version