Дэлхий
Цэргийн холбоо бат бөх байна гэж мэдэгджээ
Нийтэлсэн
1 өдөр өмнөНийтлэлч
АдминАНУ-ы батлан хамгаалахын сайд Ллойд Остин БНСУ-ын батлан хамгаалахын сайдын үүрэг гүйцэтгэгч Ким Сон Хо-той утсаар ярьж, хоёр улсын цэргийн холбоо дотоод улс төрийн нөхцөл байдлаас үл шалтгаалан бат бөх хэвээр байх болно хэмээн батлан илэрхийлсэн тухай ЁНАП агентлаг мэдээлсэн байна.
Талууд Солонгосын хойгийн нөхцөл байдал, БНАСАУ-ын бодлоготой холбоотой асуудлаар хамтран ажиллах, хоёр талын цэргийн холбооны тухай хэлэлцсэн ажээ. БНСУ-ын батлан хамгаалахын сайдын үүрэг гүйцэтгэгч Ким Сон Хо дотоод улс төрийн нөхцөл байдлаас үл шалтгаалан дэмжлэг үзүүлж буй Америкийн засгийн газарт талархал илэрхийлжээ. Хоёр тал Солонгосын хойгийн нөхцөл байдлын талаар санал солилцож, БНАСАУ-ын зүгээс өдөөн хатгалга гарсан тохиолдолд нэн даруй хариу цохилт өгөх байлдааны бэлэн байдлыг хангахаар тохиролцсон байна.