Энтертайнмент

Талийгаач И Сун Гюүнийг шантаажилсан этгээдэд 3.6 жилийн ХОРИХ ЯЛ оноожээ

Нийтэлсэн

Талийгаач жүжигчин И Сун Гюүнийг шантаажилсан хэргээр шалгагдаж байсан эмэгтэйд шүүхээс 3.6 жилийн хорих ял оноожээ.

Түүнд холбогдох хэргийн шүүх хурал өчигдөр буюу 2024 оны арванхоёрдугаар сарын 19-ны өдөр Инчон хотын эрүүгийн хэргийн шүүхэд болжээ. Шүүхээс түүнийг талийгаач И Сун Гюүнийг амиа хорлох шийдвэр гаргахад нөлөөлсөн хэмээн үзэж ийнхүү 3.6 жилийн хорих ял оноосон байна.

Хохирогч түүнийг шантаажилсны улмаас айдас, сэтгэл зүйн хүнд дарамтад орсон байх өндөр магадлалтай. Түүнийг И Сун Гюүнтэй амрагийн харилцаатай байсан гэх бөгөөд түүнийг сүрдүүлсэн гэх хоёр дахь эмэгтэйгийн нэхсэн мөнгийг хувьдаа завшихыг оролдсон болох нь тогтоогдсон байна.

Дээрх хоёр эмэгтэйд холбогдох хэргийн шүүх хурлын урьдчилсан хэлэлцүүлгийн үеэр тэдэнд хоёуланд нь 7 жилийн хорих ял оноохыг прокурорууд шаардсан билээ.

Exit mobile version