Бидэнтэй нэгд

Нийгэм

Ж.Цэсэн: Үндэсний аюулгүй байдлыг хангах чухал бүрэлдэхүүн хэсэг нь хэвлэл мэдээлэл

Нийтэлсэн

“Үндэсний аюулгүй байдлыг хангахад олон нийтийн радио, телевизийн оролцоог нэмэгдүүлэх нь” сэдвээр өнгөрсөн долоо хоногт ҮБХИС-д доктор Ph.D зэрэг хамгаалсан сэтгүүлч, МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлийн гишүүн Ж.Цэсэнтэй судалгааны ажлынх нь талаар ярилцлаа.


-Сэтгүүлч мэргэжилтэй хүний хувьд аюулгүй байдлын ухааныг судалж, доктор Ph.D хамгаалсанд тодорхой шалтгаан байгаа байх?

-Аюулгүй байдлын асуудлыг орхигдуулснаар хөгжлийн төлөвлөлт гацдаг юм байна гэдгийг ойлгосон учраас үндсэн мэргэжлийнхээ хажуугаар аюулгүй байдлын ухааныг сонирхож эхэлсэн. Үндэсний аюулгүй байдал гэдэг ерөнхий ойлголтод бүх л салбарын хөгжил, төлөвлөлт, бүтээн байгуулалт, хүний амьдралын чанар хамаарч байна.

Иргэдээ аюулгүй байдлын чиглэлээр өргөн мэдлэг мэдээлэлтэй байлгах тухай Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалд маш тодорхой заалт байгаа, үүнийг хэн хэрэгжүүлэх ёстой вэ гэдэгт анхаарал хандуулахаас миний судалгааны ажил эхэлсэн. Олон нийтийн мэдээллийн хэрэгсэл, хэвлэл мэдээллийнхэн, сэтгүүлчид л иргэдэд мэдээлэл, мэдлэг түгээж таарна, тэгэхээр энэ салбарынхан эхлээд аюулгүй байдлын ухааныг ойлгох ёстой болох нь.

-Таны докторын судалгааны ажлын хамгийн гол шинэлэг тал, шинжлэх ухаанд оруулж байгаа хувь нэмэр ололт амжилт юу вэ?

-Диссертацын онолын бүлэгтээ үндэсний аюулгүй байдлыг хангах болон сэтгүүлзүйн зарчим, үүргийн уялдаа холбоог авч судаллаа. Аюулгүй байдлын ухааны зарчмуудаар сэтгүүлзүйн зарчмуудын агуулгыг баяжуулж,  эх оронч үндэсний үзлийг дээдлэх зарчмыг онцгойлон баримтлах талаар судалж үр дүнг гаргасан.  Олон нийтийн мэдээллийн хэрэгслээр аюулгүй байдлыг хангах мэдээлэл дамжуулах боломж, арга зам, оролцооны ямар хэлбэрүүд байж болох тухайд санал дэвшүүлсэн. Аюулгүй байдлын ухааныг сэтгүүлзүйн шинжлэх ухаантай хослуулан судалсан салбар дундын судалгаа болсноороо мөн онцлогтой. Судалгааны үр дүнд МҮОНРТ-ийн тухай хуульд Үндэсний аюулгүй байдлыг хангах, эх оронч үндэсний үзлийг төлөвшүүлэхэд чиглэсэн зарим заалт нэмж оруулах, санаачилга, олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслийн хараат бус байдлыг баталгаажуулахад чиглэсэн зөвлөмжүүдийг УИХ, Засгийн газар болон холбогдох газруудад толилуулж байгаа.

-Таны хамгаалсан сэдэв “Үндэсний аюулгүй байдлыг хангахад олон нийтийн радио, телевизийн оролцоог нэмэгдүүлэх нь” гэж байна. Энэ нь нэг байгууллагын тухай асуудал ч гэж харж болох талтай юм уу?

-Маш зөв олж харсан байна. Монгол Улсад өнөөдөр үйл ажиллагаа явуулж байгаа хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийг ангилж харвал олон нийтийн, хувийн буюу арилжааны гэж ангилж болно. Олон нийтийн статусыг хараат бус байдлаар нь тодотгож байгаа юм. Олон нийтээс санхүүжиж буцаад олон нийтэд үйлчилж, тэдэнд тайлангаа тавьдаг нь МҮОНРТ. Гадаадын зарим улс орнуудын хувьд олон нийтийн, төрийн мэдлийн, арилжааны гэх мэт хэлбэрээр ангилагдаж байна. Олон нийтийн өмнө үүрэг хүлээж байгаа мэдээллийн хэрэгсэл нь үзэгч, сонсогч, уншигчдаа мэдээллээр хангаж, аюулгүй байдлаа хэрхэн хамгаалах, урьдчилсан сэргийлэх мэдлэг олгох үүрэг хүлээнэ гэсэн үг. Судалгааны ажлын сэдэв нэг байгууллагын хэмжээний асуудал яригдаж байгаа мэт харагдавч бодоод үзэхээр бүх нийтийн, Монгол Улсын үндэсний аюулгүй байдалд хамаарч байгаа юм. Гадаадын зарим орнуудын хэвлэл мэдээлэл болон аюулгүй байдлын асуудлаар ямар дүрэм, журам баримталдаг талаар судалгааны ажлынхаа хүрээнд мөн авч үзлээ. Манай улсад жишиг болохуйц үйл ажиллагаа нь эрх зүйн хувьд ч, технологийн хувьд ч бүх нийтийн, үндэсний аюулгүй байдалдаа маш чухал үүрэг гүйцэтгэдэг нь Японы NHK, Английн BBC телевизийг нэрлэж болохоор байна. Байгалийн гамшиг их болдог газар нутгийн онцлогтой Япон улсын хувьд бүх нийтийн аюулгүй байдлыг сэрэмжлүүлгийг хүргэдэг гол арга зам нь энэ суваг, ард түмэн нь ч итгэдэг нь судалгаагаар харагдаж байна. Английн BBC-ийн хувьд аюулгүй байдалтай холбоотой мэдээ мэдээллийг хэн, ямар өнцгөөс, хэзээ, ямар давтамжаар нэвтрүүлэх вэ, тэр мэдээг уншиж байгаа телевизийн хөтлөгч, сэтгүүлч ямар үг хэллэг хэрэглэх вэ гэдэг нь хүртэл заагдсан код баталж, хэрэгжүүлдэг юм байна. Миний судалгааны ажлын сэдвийг өргөн хүрээнд нь хэвлэл мэдээллийн салбарт хамаатай биш бүх нийтэд олон нийт үзэгч, уншигч сонсогчдод тэдний аюулгүй байдалд хамаатай гэж ойлгож болно. Шийдвэр гаргах түвшинд ажиллаж байгаа, аюулгүй байдлыг хангах системд ажиллаж байгаа хүмүүс ч бүгд л үзэгч, уншигч сонсогч гэдэг талаар нь ингэж хэлж байгаа юм.

-Аюулгүй байдлын ухаанаар цаашид мэргэшиж ажиллах уу. Танд ямар төлөвлөгөө байна вэ?

-Ямар чухал сэдэв бэ гэдгийг дөнгөж л ойлгож эхэлж байх шиг санагдаж байна. Монгол Улсын Ерөнхийлөгчийн Хэвлэл мэдээллийн албаны даргаар ажиллаж байхдаа манай хэвлэлийн салбарынхан, сэтгүүлчид Үндэсний аюулгүй байдлын талаар мэдлэгтэй, мэдээлэлтэй байх ёстой юм байна гэдгийг ойлгож авсан. Тэгээд л ҮБХИС-ийг сонгож аюулгүй байдлыг докторт элссэн юм.

Ямартай ч, олон нийтийн мэдээллийн хэрэгсэл үндэсний аюулгүй байдлын хангахад маш чухал үүрэг оролцоотой юм байна гэдэг дүгнэлтийг батжуулаад явж байна. Энэ судалгааны ажлыг миний багш ҮБХИС-ийн Эрдэм шинжилгээ хариуцсан дэд захирал доктор Sc.D, профессор, хурандаа Б.Өлзийхуяг гэдэг эрдэмтэн удирдсан. Багштайгаа, сургуулийнхаа олон сайхан эрдэмтэн багш нартай хамтраад судалгааны ажлаа улам гүнзгийрүүлж хэвлэл мэдээллийн салбарынхандаа бүх нийтийн аюулгүй байдлаа хангах, Монгол Улсын үндэсний аюулгүй байдлыг хангахад нь иргэн бүр оролцоотой байхад хувь нэмэр болох ажлууд хийнэ гэж бодож байгаа.

Тухайлбал, үндэсний аюулгүй байдлыг хангахад арилжааны телевизүүдийн өнөөгийн байдал, хөгжлийн чиг хандлага, соёл иргэншлийн аюулгүй байдалд олон нийтийн радио, телевизийн гүйцэтгэх үүрэг, ач холбогдол, олон нийтийн радио, телевизийн нэвтрүүлгийн бодлогод үндэсний аюулгүй байдалтай холбогдох тусгайлсан заалт оруулан шинэчлэх эрх зүйн үндэс, аюулгүй байдлыг мэдээлэлд тулгуурласан оролцоогоор хангах арга замыг нарийвчлан боловсруулах хэрэгцээ, шаардлага, үндэсний аюулгүй байдлыг хангахад олон нийтийн мэдээллийн хэрэгсэл нь сошиал флатформуудтай харьцуулшгүй нөлөөтэй, бодит хүчтэй эх сурвалж болохыг нотлох гэх мэт маш олон сэдвээр гүнзгийрүүлж судалмаар байгаа юм.

CGTN мэдээ39 минут өмнө

Хэ Лифэн Их Британийн Сангийн сайд Рэйчел Ривзтэй уулзав

Улс төр6 цаг өмнө

Э.Болормаа: Дараагийн Ерөнхий сайд, Засгийн газар тогтвортой, цомхон байгаасай гэж хүсэж байна

Улс төр9 цаг өмнө

Б.Бат-Эрдэнэ: Г.Занданшатарыг би удам угсаагаар нь мэднэ, хөдөлмөрийн баатар хүний хүү

Энтертайнмент9 цаг өмнө

Илдэн дээр гүйгч найз бүсгүйгээ хөнөөснөөс хойш 12 жилийн дараа тэмцээнд оролцлоо

Дэлхий9 цаг өмнө

Трамп Лос Анжелес дахь цагаачдын “бослогыг” таслан зогсохыг үүрэгдэв

Нийгэм9 цаг өмнө

Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 6046 болжээ

Улс төр9 цаг өмнө

Г.Амартүвшин: “Эрчист Монгол” төрийн өмчит компаниудын засаглалыг сайжруулна

CGTN мэдээ1 өдөр өмнө

Филиппиний Хятадын Өмнөд тэнгис дэх стратегийг харах нь

CGTN мэдээ2 өдөр өмнө

Сименс AG компанийн Удирдах зөвлөлийн дарга Бо Лерентэй хийсэн ярилцлага

Дэлхий3 өдөр өмнө

Илон Маск: Би байгаагүй бол Трамп сонгуульд ялахгүй байсан

Улс төр3 өдөр өмнө

Ерөнхий сайдад нэр дэвшигчийн асуудлаар УЗ нэгдсэн байр суурьт хүрч чадаагүй байна

Нийгэм3 өдөр өмнө

Баривчилгаанд явсан Ж.Энхжаргаланг өчигдөр орой суллажээ

Энтертайнмент3 өдөр өмнө

Демаркус Казинс яагаад Йокичийг супер од биш гэв?

Энтертайнмент3 өдөр өмнө

О.Энхжавхлан: “Болор цом” нэрээр тоглолт хийх гэж буй “Opozit” хамтлагтай хоёр зүйл тохирсон

Ерөнхийлөгч3 өдөр өмнө

Тогтвортой байдлын яриа хэлэлцээ I “Тэрбум мод” чуулга уулзалт эхэллээ

Нийгэм2 жил өмнө

Э.Дуламсүрэн: Дайвар ачаатай тохиолдолд “УЛААН ГАРЦ”-аар нэвтрэх ёстой

Дэлхий1 жил өмнө

Согтуу зорчигч ажилтныг хазсан шалтгаанаар АНУ руу ниссэн ANA компанийн онгоц Токиод буцаж газарджээ

Нийгэм2 жил өмнө

Монгол Улсын Төрийн сүлд, далбаа хэрхэн бүтсэн талаар түүх

Эдийн засаг2 жил өмнө

ГЕГ-ын статистик мэдээлэл

Нийгэм2 жил өмнө

Х.Мөнхзаяа: Би тулга тойрсон жижиг улаач байхыг хүсдэггүй

Нийгэм2 жил өмнө

Г.Болормаа: Эрх баригчид “Авлигын шүүх” гэх хэдхэн шүүгчтэй учраа олохыг хүсэж байна

Улс төр3 жил өмнө

АН-ын бүлгээс Монгол Улсад нүүрлэсэн 13 ХЯМРАЛЫГ нэрлэлээ

Нийгэм2 жил өмнө

Сун Гүй Мин: Монголын уул уурхайн салбарын хөгжилд Шинь Шинь компани хоёр том технологи нэвтрүүлсэн

Улс төр3 жил өмнө

Ханшийг тогтворжуулах чиглэлээр интервенц хийдэггүй

Дэлхий2 жил өмнө

Анкарад бөмбөг дэлбэрсний дараа Турк улс Ирак дахь курдүүдийн байрлалд цохилт өгөв

Ерөнхий сайд2 жил өмнө

Эрүүл мэндийн сайдаар С.Чинзориг, Барилгын сайдаар Ц.Даваасүрэн, Боомтын сайдаар Х.Булгантуяаг дэвшүүллээ

Нийгэм2 жил өмнө

Дорнодод байгалийн гамшигт өртөж хохирсон малчдад тусламж үзүүлжээ

Улс төр2 жил өмнө

Л.Өлзийсайхан: Жендэрийн эрх тэгш байдлыг хангах нь Үндсэн хуулийн асуудал гэж үзэх хандлага нэмэгдэж байна

Улс төр2 жил өмнө

НУУЦ МАТЕРИАЛУУД: АДМИНЕРАЛ

Нийгэм2 жил өмнө

Улсын хэмжээнд 8.1 сая төл бойжиж байна

Энтертайнмент4 долоо хоног өмнө

Б.Мөнгөнзул өнөөдөр өмнөө бичигдэж буй ганц шатарчинтай тоглоно

Энтертайнмент2 сар өмнө

Гаут Гаутын гүйлт дахин шуугиан тарив

Улс төр2 сар өмнө

Л.Энх-Амгалан: 500 мянга гаруй ажиллах хүчин сох дутаад байна

Энтертайнмент3 сар өмнө

Жүжигчин И Бён Хон хамтран тоглогч Юү А Иний тухай ийн ярив

Энтертайнмент3 сар өмнө

Блюз хөгжмөөс бүрдсэн “Moody Blues” тоглолт болно

Нийгэм4 сар өмнө

“Шинь Шинь” ХХК Байгаль орчны менежментийн тогтолцоо олон улсын стандарт ISO14001:2015 нэвтрүүллээ

Нийгэм4 сар өмнө

н.Амарсанаа уурхайн нөхцөл байдал өмнө нь ямар байсан талаар ярилаа

Эдийн засаг4 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн Кемп менежер Д.Пагмаас уурхайчдын амьдрах орчин нөхцөлийн талаар тодруулж байна…

Эдийн засаг4 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн Уул олборлолотын менежер Л.Бямбадоржоос тодруулж байна

Эдийн засаг4 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн Кемп менежер Д.Пагмаас уурхайчдын амьдрах орчин нөхцөлийн талаар тодруулж байна

Эдийн засаг4 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн уурхайчдын нөхцөл байдлыг дамжуулж хүргэж байна.

Эдийн засаг4 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн төслийн Хятад талыг хариуцсан төслийн удирдагч Лин Шин Шүэгээс үүсээд байгаа нөхцөл байдлын талаар тодрууллаа

Дэлхий5 сар өмнө

Альцгеймерийн судалгаанд зориулж хулганад VR-ын туршилт хийв

Улс төр6 сар өмнө

Засгийн газраас 2025 оныг Улаанбаатар хотын дэд бүтцийн хөгжлийг дэмжих жил болгон зарлалаа

Ерөнхий сайд6 сар өмнө

Л.Оюун-Эрдэнэ: Иргэн бүр 350 мянган төгрөгийн ногдол ашиг хүртэх боломж бүрдсэн