Бидэнтэй нэгд

Улс төр

Ураны төсөлд Засгийн газрын эзэмших 34 хувийн 10 хувь нь алтан хувьцаа байна

Нийтэлсэн

Засгийн газрын ээлжит бус хуралдаанаас гарсан шийдвэрийг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ танилцууллаа. Энэ үеэр Францын төрийн өмчит Орона майнинг компанитай хийх ураны төслийн хэлэлцээрийг УИХ-д өргөн мэдүүлэх болсон талаарх мэдээллийг өгөв.

Тэрээр “Бадрах энержи төслийн хөрөнгө оруулалтын гэрээг ирэх долоо хоногийн лхагва гарагт УИХ-д өргөн барихаар тогтож байна. Энэ бол Оюутолгойн төслөөс хойших хоёр дахь хөрөнгө оруулалтын  том гэрээ юм. 2025 оны улсын төсөв батлагдахыг хүлээх зайлшгүй шаардлагатай байсан.

Учир нь Үндэсний баялгийн сантай холбоотой асуудлуудын шийдвэрийг гаргаж, 34 хувь байх уу эсвэл 10 хувь байгаад 34 хүртэлх хувийг АМНАТ-өөр орлуулах уу гэдэг шийдвэрийг гаргахгүй бол болохгүй байлаа. Тэгэхээр Засгийн газрын эзэмших 34 хувийн 10 хувь нь алтан хувьцаа байна. Өөрөөр хэлбэл Монголын тал ямар нэгэн хариуцлага хүлээхгүй.

34 хувийн 24 хувь нь Хуримтлалын санд иргэдийн хадгаламж хэлбэрээр очиход АМНАТ нь орох байдлаар тооцох аргачлал руу орж байна. Уг хэлэлцээг хийж чадвал цаашдаа маш олон төслийн хэлцэл хийх боломж бүрдэнэ.

Түүнчлэн 34 хувь болон АМНАТ тооцох асуудал иргэдийн И-Монголиа дахь хуримтлал руу төвлөрөх учраас иргэн бүхэн том төслүүдээ дэмждэг байх нийгмийн уур амьсгал үүснэ. Нөгөө талаараа баялаг шууд эзэндээ очих бөгөөд өмнө нь яригдаж байсан бүх нөхцөл байдлаа иргэд өөрсдөө хянах боломжтой” гэв.

Нийгэм8 цаг өмнө

Яармагийн гүүрийг энэ сарын 11-14-ний өдрүүдэд түр хаана

Энтертайнмент8 цаг өмнө

Испанийн “Ramassa” клуб энэ бямба гаригт МОНГОЛД ирнэ

Дэлхий8 цаг өмнө

Хятадын бараанаас 104%-ийн гаалийн татвар авч байгаа гэж мэдэгджээ

Улс төр8 цаг өмнө

“Төгрөг нуурын энержи”-г шалгахын тулд гаднын хуулийн байгууллагатай хамтарна

Эдийн засаг8 цаг өмнө

“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын экспорт 19 сая ам.доллараар нэмэгджээ

Дэлхий8 цаг өмнө

Эдийн засгийн онц байдал тогтоох тухай зарлигт гарын үсэг зурлаа

Улс төр8 цаг өмнө

Н.Учрал: Х.Баттулга намайг нотол гэсэн, надад баримт бий!

Нийгэм3 өдөр өмнө

Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 387 болжээ

Дэлхий3 өдөр өмнө

Вьетнам улс АНУ-ын импортод ногдуулсан бүх төрлийн тарифыг тэглэх санал тавив

Нийгэм3 өдөр өмнө

Иргэд гадаадад зорчихдоо бичиг баримт, эд зүйлээ гээх тохиолдол их гарч байна

Энтертайнмент3 өдөр өмнө

Овечкин NHL-ийн түүхэн шилдэг мэргэн бууч боллоо

Улс төр3 өдөр өмнө

Л.Энх-Амгалан: 500 мянга гаруй ажиллах хүчин сох дутаад байна

Энтертайнмент3 өдөр өмнө

T-ara хамтлагийн Хю Миний хуримын зургууд ДЭЛГЭГДЖЭЭ

Энтертайнмент3 өдөр өмнө

Йокич 20 насандаа NBA-гийн сорилд хамгийн муу үзүүлэлт тэмдэглүүлж байжээ

Нийгэм3 өдөр өмнө

Төв аймгийн бүх сум КИОСК-той, 10 сургууль Старлинктэй боллоо