Дэлхий
Иргэд Манжионегийн үйлдлийг дэмжиж буй нь эрх баригчдын санааг зовоож байна
Луижи Манжионе 2024 оны 12-р сарын 19-ний Пүрэв гарагт Нью-Йорк хотын холбооны шүүхэд, UnitedHealthcare компанийн гүйцэтгэх захирал Брайан Томпсоныг буудан хөнөөсөн хэргийн анхны шүүх хуралдаан болжээ.
Түүний хийсэн хэрэгт цаазаар авах ял эсвэл бүх насаар нь хорих ял авах заалттай юм.
26 настай Манжионег прокурорууд галт зэвсэг ашиглан аллага үйлдсэн, хууль бус галт зэвсэг эзэмшсэн, мөн Томпсоныг мөшгөж, Жоржиагаас Нью-Йорк хүртэл муж хооронд зорчиж, хөнөөсөн гэж буруутгаж байна.
Манжионе нь шүүх хуралдааны үеэр тайван, тодорхой хариулт өгч байсан бөгөөд шүүгчийн асуултуудад ихэвчлэн “Тийм” гэж хариулсан байна. Түүний өмгөөлөгчид барьцаа төлөх хүсэлт гаргаагүй бөгөөд дараагийн шүүх хурал 2025 оны 1-р сарын 18-нд товлогдсон байна.
Энэ хэрэг нь олон нийтийн анхаарлыг татаж, зарим хүмүүс Манжионегийн үйлдлийг дэмжиж байгаа нь эрх баригчдын санааг зовоож байна. Нью-Йорк хотын дарга Эрик Адамс Манжионегийн үйлдлийг “терроризмын үйлдэл” гэж нэрлэж, иймэрхүү хүчирхийллийг тэвчихгүй гэдгээ илэрхийлсэн байна.
Холбооны прокурорууд цаазаар авах ял эсвэл бүх насаар нь хорих ял оноох эсэхээ хараахан шийдээгүй байгаа бөгөөд энэ нь Манжионегийн нас болон сэтгэцийн эрүүл мэндийн байдалтай холбоотой байж магадгүй гэж үзэж байна.
Эх сурвалж: Business Insider