CRI Монгол радио
Ши Жиньпин Хэ Хөүхуа болон Цүй Шы-Ань нарыг хүлээн авч уулзав
Хятад улсын дарга Ши Жиньпин 19-ний үдээс хойш Макаод УТЗЗ-ийн БХХ-ны дэд дарга Хэ Хөүхуа болон Макаогийн засаг захиргааны онцгой бүсийн засаг дарга асан Цүй Шы-Ань нарыг хүлээн авч уулзав.
Ши Жиньпин Хэ Хөүхуа болон Цүй Шы-Ань нарт хандан хэлэхдээ, Макао эх орондоо эргэн нэгдсэнээс хойших 25 жилийн хугацаанд маш их өөрчлөлттэй болж, хүмүүст хүлээн зөвшөөрөгдсөн амжилтад хүрлээ. Макаогийн өнөөдрийн сайн сайхан нөхцөл байдлын төлөө та нар маш их хүчин зүтгэл оруулсан гэжээ.
Ши Жиньпин хэлэхдээ, цаашид шинэ засаг дарга болон шинэ захиргаа хуулийн дагуу засаглал явуулахыг дэмжин ажиллахыг хүсэж байна гэжээ.
Хэ Хөүхуа болон Цүй Шы-Ань нар Ши Жиньпин дарга санаа тавьж, урам хайрласанд баярласнаа илэрхийлэв.