Улс төр

Айл, өрхүүдэд газ нийлүүлэх тооцоолол хийнэ

Нийтэлсэн

Энэ дугаарын “Хэн юу хэлэв” буланд УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэн, Нийслэлийн Засаг даргын зөвлөх Ч.Батзориг, Улсын Онцгой комиссын нарийн бичгийн дарга Т.Баярхүү нарын үгийг онцолж байна.


УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэн:

-Нийслэлийн айл, өрхүүдэд газ нийлүүлэх тооцоолол хийж байгаа. Одоо бид хийн төлөвтэй газыг шингэрүүлээд тээвэрлэж авч ирээд ашиглаж байна. Манай яам 616 мегаваттын газын эх үүсвэрийг Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд барихаар нийслэлээс газар авсан. Энэ үйлдвэр нь өвөлд хөлдөлт үүсгэхгүй байх үүднээс хэт ачаалагдсан шугамын төгсгөлд эрчим хүч хуримтлагдах юм. Туршилтын ажил үргэлжилж байгаа.

Нийслэлийн Засаг даргын зөвлөх Ч.Батзориг:

-Арванхоёрдугаар сарын 1-нээс нийслэлд “Тавантолгой түлш” компани шилжиж ирсэн. Сүүлийн зургаан жилийн турш “Тавантолгой түлш” компани жилдээ  500 мянга гаруй тонн түлшийг 518 мянган төгрөгөөр үйлдвэрлээд 150 мянган төгрөгөөр борлуулж байгаа. Борлуулалтын зөрүү 360 мянган төгрөгийг “Эрдэнэс Тавантолгой”-гоос санхүүжилтээр авч байна. Хийн түлш хэрэглэвэл шахмал түлшний санхүүжилтэд олгож байгаа 350 тэрбум төгрөгийг хийн түлш хэрэглэгчдэд олгох замаар богино хугацаанд шийдвэрлэх шийдлийг оруулж ирж байгаа юм.

Улсын Онцгой комиссын нарийн бичгийн дарга Т.Баярхүү:

-Сайжруулсан шахмал түлшийг дотоодын лабораториар шинжлүүлсэн шинжилгээ гарсан ч эргэлзээ байгаа гэсэн учраас гадаадын лабориторид шинжилгээг явуулж, 14 хоногийн хугацаанд танилцуулах үүрэг өгөөд ажиллаж байна.

Exit mobile version