Дэлхий

Сар эсвэл Ангараг дээрх бидний ирээдүйн гэр ийм байх боломжтой гэв

Нийтэлсэн

Энэхүү өндөг хэлбэртэй гэр нь сансарт ажиллах Энэтхэгийн сансрын нисгэгчдийн ирээдүйн орон гэр болж магадгүй.

Энэтхэгийн сансрын агентлаг ирээдүйн сансрын нисгэгчдийн байрлах газрын таамаглалыг л хийж “Hab-1” буюу “Habitat-1”-ийг зохион бүтээжээ. Энэхүү төслийг Ладакхын Гималайн өндөрлөг газар гурван долоо хоног турш амжилттай туршсан байна.

Ладакх нь географийн хувьд чулуулаг, элсэн хөрстэй, Ангараг гараг болон Сарны гадаргуун зарим хэсэгтэй төстэй тул сансрын судалгаанд хамгийн тохиромжтой газар гэж онцолжээ. Туршилтаар нэг хүн энэ байгууламжид гурван долоо хоног амьдарчээ.

Сансрын архитектор Аастха Кача-Жала хэлэхдээ, Hab-1-ийг Сар эсвэл Ангараг дээрх орон зай маш хязгаарлагдмал байх нөхцөлийг харгалзан зохион бүтээсэн гэжээ.

Сансрын чанарын тефлон материал, аж үйлдвэрийн зориулалттай хөөсөөр тусгаарлагдсан “Hab-1” загвар нь ор, ажлын байр болгон ашиглаж болох татаж гаргадаг тавиур, хангамж болон яаралтай тусламжийн хэрэгсэл хадгалах сав, хоол халаахад зориулсан гал тогооны булан, 00 зэрэг хэрэгслүүдтэй аж.

“Hab-1 нь Сар эсвэл Ангараг дээр орон зай маш хязгаарлагдмал байх нөхцөлийг харгалзан зохион бүтээгдсэн байна. Сансрын нисгэгчдийн усны хэрэглээ ч мөн маш бага байх тул бид хуурай 00 зохион бүтээсэн ба мөн хог хаягдлыг зөв зохистойгоор устгах системийг суурилуулж, орчинд ямар нэг эвгүй үнэр гарахаас сэргийлжээ.

Энэтхэг улс анхны сансрын нисгэгчдээ илгээх бэлтгэл ажлынхаа хүрээнд энэхүү төслийг хэрэгжүүлж байна. ISRO-гийн “Гаганьяан” төсөл гурван сансрын нисгэгчийг 400 км-ийн өндөрт, дэлхийн бага тойрог замд гурван өдрийн турш ажиллуулахаар төлөвлөж байна. Хэрэв төлөвлөгөө ёсоор болбол үүнийг ирэх жил хөөргөнө. Сонирхуулахад, Энэтхэг улс 2035 он гэхэд анхны сансрын станцаа байгуулах, 2040 он гэхэд хүнээ Сар руу илгээх зорилт тавьжээ.

Энэтхэг улс 2035 он гэхэд анхны сансрын станцаа байгуулах, 2040 он гэхэд сансрын нисгэгчээ Сар руу илгээх зорилт тавьжээ.

NASA, Европын Сансрын Агентлаг, Орос, Хятад болон бусад орнууд, хувийн компаниудын сансрын хөтөлбөрүүд олон тооны симуляцийн даалгавар явуулдаг бол Гаганьяан төслийн дөрвөн сансрын нисгэгчийн хоёр нь одоогоор NASA-д сургалтад хамрагдаж байна.

“Өөрсдийн симуляцийн даалгавартай болсноор бид сансрын нисгэгчдээ гадаадын сансрын агентлагуудаас хамаарахгүйгээр сургаж чадах болно” гэж Ладакх их сургуулийн судалгааны ажил эрхэлсэн декан профессор Субрат Шарма хэлжээ.

Энэхүү туршилтын явцад цуглуулсан хөрсний дээжийг их сургуульд судлан, тухайн газар сансрын нисгэгчдийн гэр болгох боломжтой эсэхийг шалгаж байна.

Мэдээ болон зургийн сурвалж: BBC

Exit mobile version