Нийгэм

Аймгуудад түүхий махны худалдаанд хяналт шалгалт хийж байна

Нийтэлсэн

Стандарт, хэмжил зүйн газраас 21 аймгийн СХЗХ-үүдэд тухайн аймагт түүхий махны хяналт шалгалтыг хийх чиглэл өгсөн. Тэгвэл энэхүү ажлыг Мал эмнэлгийн газартай хамтран аймгийн төвд үйл ажиллагаа эрхлэгч худалдааны төвүүдэд хийгдсэн байна.

Аймгийн иргэдийн хүнсний хэрэгцээнд нийлүүлж буй махны чанар, аюулгүй байдалд хяналт шалгалт хийж, илэрсэн зөрчлийг арилгуулах, үүсч болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх мөн  шинжилгээнд хамрагдсан, жин хэмжээний зөрүү дутагдалгүй, эрүүл, аюулгүй хүнсээр хангагдах нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор 2024 оны 12 дугаар сарын 21, 22-ны өдрүүдэд махны худалдаа эрхлэгчид болон худалдааны төвийн дэргэдэх хяналтын лабораториудыг хяналт шалгалтад хамрууллаа.

Бөөнөөр болон жижиглэнгээр худалдаалж буй мал, амьтны гаралтай түүхий махнаас дээж авч итгэмжлэгдсэн лабораторийн магадлан шинжилгээнд хамруулж, худалдаанд ашиглаж буй жин хэмжүүрийн баталгаажуулалт, ашиглалт, хэмжил зүйн үзүүлэлтүүдийг эталон хэмжүүр ашиглан газар дээр нь шалгаж, зөвлөмж өгч ажиллаж байна.

Эх сурвалж: Стандарт, хэмжил зүйн газар

Exit mobile version