CGTN мэдээ

Хэ Лифэн Citigroup-ийн гүйцэтгэх захирал  Жэйн Фрэйзертэй уулзав

Нийтэлсэн

Синьхуа агентлагийн мэдээ, ХКН-ын Төв Хорооны Улс төрийн товчооны гишүүн, Төрийн Зөвлөлийн Ерөнхий сайдын орлогч Хэ Лифэн 11-р сарын 21-ний орой Бээжингийн Ардын их хурлын ордонд Citigroup-ын гүйцэтгэх захирал Жэйн Фрэйзерыг хүлээн авч уулзав.

Хэ Лифэн хэлэхдээ, Хятад улс ХКН-ын 20 дахь удаагийн 3-р бүгд хурлын үзэл санааг бүрэн хэрэгжүүлж, санхүүгийн тогтолцооны өөрчлөлтийг гүнзгийрүүлж, санхүүгийн дээд түвшний хоёр талын нээлттэй байдлыг үргэлжлүүлэн өргөжүүлж байна. Citigroup-ийг оролцуулсан олон санхүүгийн байгууллага, урт хугацаанд Хятадад хөрөнгө оруулалт хийж, Хятадын санхүүгийн зах зээлийн бүтээн байгуулалтад хамтаар оролцож, хөгжлийн боломжоо хуваалцахад бэлэн байна гэжээ.

Жэйн Фрэйзер хэлэхдээ, Citigroup Хятадын эдийн засаг, санхүүгийн зах зээлийн хөгжлийн хэтийн төлөвийг өөдрөгөөр харж, Хятадын зах зээлд нэвтэрч, Америк Хятадын эдийн засаг худалдааны хамтын ажиллагааг ахиулж, дэлхийн эдийн засгийн эрүүл хөгжлийг хадгалахад хувь нэмрээ оруулахад бэлэн байна гэжээ.

Exit mobile version