Дэлхий
50 мянган жилийн өмнө хөлдсөн арслан зааны тугал олжээ
Дэлхийн дулаарлаас үүдэн мөнх цэвдгүүд хайлж буй. Тухайлбал, Сибирийн Якутск-д байрлах мөнх цэвдэг эрчимтэй хайлсаар байна. Тус газраас Оросын эрдэмтэд 50,000 жилийн өмнө хөлдсөн арслан зааны тугал олжээ.
Тодруулбал, тэд 100 кг жинтэй, 120 см өндөр, 200 см урт тугалын олдворыг олсон хэмээн Ройтерс агентлагт мэдээлжээ. Тус олдворыг нутгийн голын нэрээр “Яна” хэмээн нэрлэснийг албаныхан хэлж байна.
Эрдэмтдийн тооцоолсноор “Яна” нас барахдаа дөнгөж нэг настай байсан аж. Анх уг олдворыг тус улсын Батагайка хотгорын ойролцоо амьдардаг хүмүүс олсон гэнэ.
Уг олдвор нь дэлхийн маш сайн хадгалагдсан арслан зааны тугал хэмээн эрдэмтэд онцлоод байна. Үүнтэй ижил төрлийн олдвор Оросоос тав, Канадаас нэг удаа олдож байв.
Ихэнх тохиолдолд хөлдсөн шарил хамгийн түрүүнд их бие хэсгээсээ гэсдэг. Тэр үед махчин амьтан эсвэл шувуудын хооллох боломж гардаг байна. Харин дээрх олдворын урд хоёр хөл нь идэгдсэн байсан ч толгой нь маш сайн хадгалагдсан байжээ.
Эх сурвалж: Reuters