CGTN мэдээ

ХАМАС-ын удирдагч асан Исмаил Ханиягийн амийг хөнөөснөө Израиль хүлээн зөвшөөрчээ

Нийтэлсэн

Израиль 7-р сарын 31-нд Ираны нийслэл Тегеранд Палестины Исламын эсэргүүцлийн хөдөлгөөн ХАМАС-ын удирдагч асан Исмаил Ханияг хөнөөсөн болохыг Израилийн Батлан хамгаалахын сайд Израэль Кац 23-ны өдөр нотолсон талаар мөн өдөр Израилийн мэдээллийн хэрэгсэл мэдээлжээ.

Израэль Кац мөн өдөр дурсгалын арга хэмжээнд оролцохдоо Йемений Хутийн зэвсэгт хүчин сүүлийн өдрүүдэд Израиль руу пуужингаар олон удаа дайралт хийсэн явдалд чиглүүлэн сүрдүүлсэн мэдэгдэл хийжээ.

Тэрбээр хэлэхдээ, “Бид Хутийн зэвсэгт хүчний стратегийн дэд бүтцэд цохилт өгч, удирдагчдыг нь алах болно. Бид Тегеран, Газа, Ливанд Хания, Синвар, Насралла нарыг устгасан шигээ бид Ходейда, Санад ч тэгж хийх болно” гэжээ.

Израэль Кац хэлэхдээ, Израиль нь Хамас, Хезболла бүлэглэлийг нэгэнт ялж, Ираны батлан ​​хамгаалах систем болон пуужингийн үйлдвэрлэлийн системийг сүйрүүлсэн, цаашид Хутийн зэвсэгт хүчинд хатуу цохилт өгөх болно гэжээ.

Exit mobile version