CRI Монгол радио
НҮБ: Израиль хүмүүнлэгийн тусламжийг хориглож, Газад “аюулгүй газар байхгүй”
НҮБ-ын Хүмүүнлэгийн асуудал эрхэлсэн Ерөнхий нарийн бичгийн даргын орлогч бөгөөд яаралтай тусламжийн зохицуулагч Том Флетчер 23-ны өдөр мэдэгдэл нийтэлж тэмдэглэхдээ, энэ жил гарснаас хойш Израиль Газын зурваст тасралтгүй агаараас цохилт өгсний улмаас орон нутгийн сургууль, эмнэлэг болон энгийн иргэдэд зориулсан дэд бүтэц олноор сүйдэн устаж, Газад “аюулгүй газар байхгүй” болсон гэжээ.
Флетчер Ойрхи Дорнодод хийсэн долоо хоногийн айлчлалынхаа төгсгөлд мэдэгдэл гаргаж тэмдэглэхдээ, Газын зурвасын хойд хэсэг сүүлийн хоёр сар гаруйн турш бодит бүслэлтэд байгаа нь өлсгөлөнгийн айдас төрүүлж байна, Газын зурвасын өмнөд хэсэгт маш их хөл хөдөлгөөнтэй байж, иргэдийн амьдралын нөхцөл тааруу байна. Өвөл ойртох тусам хүмүүнлэгийн хэрэгцээ нэмэгдсээр байна. Гэсэн хэдий ч Израилийн эрх баригчид НҮБ-ын хүмүүнлэгийн тусламж авахаас татгалзаж байна. Аравдугаар сарын 6-ны өдрөөс хойш Газын зурвасын хойд хэсэгт нэвтрэх хүсэлтийг 100 гаруй удаа хүлээж аваагүй байна. Зэвсэгт бүлэглэлүүд тусламжийн хэрэгслийг дээрэмдэж байгаа зэрэг байдлыг НҮБ олж мэдсэн байна, орон нутгийн хууль болон дэг журам бараг бүр устаж сүйрсэн байна гэжээ.
Олон улсын хамтын нийгэмлэг олон улсын хүмүүнлэгийн хуулийг дээдлэн сахиж, энгийн иргэдийг хамгаалж, Палестины Исламын эсэргүүцлийн хөдөлгөөн (Хамас) барьцаалагдсан бүх хүмүүсийг суллахыг шаардаж, НҮБ-ын Ойрхи Дорнод дахь Палестины дүрвэгсдэд тусламж үзүүлэх агентлагийг дэмжиж, хүчирхийллийн мөчлөгийг таслан зогсоохыг мэдэгдэлд уриалсан байна.