CRI Монгол радио

Иран, Орос ирэх оны нэгдүгээр сард иж бүрэн стратегийн түншлэлийн гэрээ байгуулж магадгүй

Нийтэлсэн

Ираны ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Исмаил Багай 23-ны өдөр хэвлэлийн бага хурал дээр хэлэхдээ, Иран 2025 оны 1-р сард Оростой иж бүрэн стратегийн түншлэлийн гэрээ байгуулж магадгүй гэжээ.

Исмаил Багай хэлэхдээ: “Иран, Орос энэхүү чухал баримт бичигт гарын үсэг зурах тохиромжтой цагийг тодорхойлохын тулд тогтмол бөгөөд байнгын зөвшилцөл хийсээр ирсэн юм. Энэ ажил тун удахгүй дуусна гэж бодож байна… Хэрэв бүх зүйл урагштай болвол, 2025 оны 1-р сарын дундуур дээрх баримт бичигт гарын үсэг зурна” гэжээ.

ОХУ-ын хууль эрх зүйн мэдээллийн сайт 9-р сарын 18-нд ОХУ-ын ерөнхийлөгч Путины зарлигийг нийтэлж, Ирантай иж бүрэн стратегийн түншлэлийн хэлэлцээр байгуулах тухай ОХУ, Ираны Гадаад хэргийн яамнаас ирүүлсэн саналыг зөвшөөрсөн байна. “Аль болох хурдан” гарын үсэг зурах ёстой гэж тухайн үед Путин хэлж байсан гэжээ.

Exit mobile version