Бидэнтэй нэгд

Улс төр

Хүний эрхийн төлөв байдлын 59 зөвлөмжийг Засгийн газар хэрэгжүүлэх алхам огт хийгээгүй

Нийтэлсэн

Улсын Их Хурлын Хүний эрхийн дэд хорооны дарга, гишүүд өнөөдөр (2024.12.23) хүний эрхийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг иргэний нийгмийн байгууллагуудын төлөөлөлтэй уулзаж, цаашдын хамтын ажиллагааны талаар санал солилцон, хэлэлцүүлэг өрнүүллээ.

Монгол Улсын Их Хурал 2024-2028 оны стратеги төлөвлөгөөгөө баталсан талаарх мэдээллийг уулзалтын эхэнд Хүний эрхийн дэд хорооны дарга С.Эрдэнэболд дурдаад “Таван тулгуур зорилт бүхий энэхүү стратегийн нэгдүгээрт “Монгол Улсын Их Хурал хүн төвт, хүний эрх, эрх чөлөөг дээдэлсэн үзэл санааг төгөлдөржүүлнэ” хэмээн тодорхойлсон. Үндсэн хуульдаа ч “…эх орондоо хүмүүнлэг, иргэний ардчилсан нийгэм цогцлуулан хөгжүүлэхийг эрхэм зорилго болгоно…” гэсэн атлаа хууль хэрэгжүүлэх, шийдвэр гаргахад шаардлагатай хүн төвтэй бодлогын шалгуураа огт тодорхойлоогүй явж иржээ. Ийм учраас эдийн засаг, улс төр, нийгмийн аль ч чиглэлээр шийдвэр гаргахдаа баримтлах хүн төвтэй бодлогоо хэрхэн тодорхойлох талаар бид ажиллаж байна” хэмээсэн. Үргэлжлүүлэн тэрбээр Хууль зүйн байнгын хороо болон Хүний эрхийн дэд хорооны талаар танилцуулаад, Улсын Их Хурлаас гаргаж буй бодлогын шийдвэрүүдийг гаргахдаа хүний эрхийн иргэний нийгмийн байгууллагуудтай хамтарч ажиллах, тухайлсан үйл явдлууд дээр парламент хяналтын чиг үүргээ хэрэгжүүлэхэд зөвлөлдөх, олон нийтийг соён гэгээрүүлэх, хүний эрхийн боловсролыг түгээхэд хамтран ажиллах талаар санал солилцохоор энэхүү арга хэмжээг зохион байгуулж буйг хэллээ. Энэ ташрамд Хүний эрхийн дэд хорооны зүгээс иргэний нийгмийн байгууллага, олон нийтийн байгууллага, хэвлэл мэдээллийн байгууллагуудтай иргэдийг соён гэгээрүүлэх, мэдээлэлжүүлэх, мэдэх эрхийг хангах чиглэлд хамтарч ажиллах төлөвлөгөө боловсруулан ажиллаж буйгаа дуулгасан.

Энэхүү уулзалтад Улсын Их Хурлын гишүүн Х.Баасанжаргал, Х.Тэмүүжин, Г.Уянгахишиг нар оролцов.

Хүний эрхийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй иргэний нийгмийн байгууллагуудын төлөөллийн хүсэлтийг хүлээн авч, энэхүү уулзалтыг зохион байгуулж буйд “Монголын Эмнести Интернэшнл” олон улсын байгууллагын Өсөлт, хөгжил хариуцсан зохицуулагч Г.Сүхбат талархал илэрхийлэв. Хүний эрхийг хангах, хамгаалах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг 50 гаруй төрийн бус байгууллагын нэгдэл “Хүний Эрхийн Форум”-ын 10 гаруй байгууллагын төлөөлөл хүрэлцэн ирээд байгааг танилцууллаа. Тодруулбал, “Хүний эрх-Хөгжил төв”, “Үнэн хатамж”, “Сэтгэл мэдрэмж”, “Бүсгүйчүүд XXI зуун”, “Хэрэглэгч мэдээллийн сан”, “Үндсэн уртраг”, “Хил хязгааргүй алхам”, “Монголын эмэгтэйчүүдийн хөдөлмөрийг дэмжих холбоо”, “Татварт иргэн, хяналт”, “Монголын Эмнести Интернэшнл”, “Захиргааны шинэ санаачилга” зэрэг иргэний нийгмийн байгууллагын төлөөлөл хүрэлцэн иржээ.

НҮБ-ын Хүний эрхийн Зөвлөлийн ээлжит нэгдсэн хэлэлцүүлэг буюу “UPR” нь тус байгууллагын гишүүн улс бүрийн хүний эрхийн төлөв байдлыг 4.5 жил тутам дүгнэн хэлэлцэж, сайжруулах, ахиц гаргах чиглэлээр зөвлөмжилдөг НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлийн механизм юм. “Хүний Эрхийн Форум”-аас хүний эрхийн төлөв байдлын дунд хугацааны үнэлгээг гаргасныг “Хүний эрх, хөгжил төв”-ийн тэргүүн Г.Уранцоож дэлгэрэнгүй танилцуулав.

Хүний эрхийн төлөв байдлын ээлжит дүгнэлт, хэлэлцүүлгээс 2021 оны 05 дугаар сард 190 зөвлөмж ирүүлсний 170-ыг нь Монгол Улсын Засгийн газар хүлээж авсан байна. Энэ дагуу хүний эрхийн төлөв байдлын талаарх ээлжит нэгдсэн хэлэлцүүлгийн (UPR) зөвлөмжийн хэрэгжилт, дунд хугацааны тайланг Засгийн газраас гаргахдаа 170 зөвлөмжийн 11 нь бүрэн хэрэгжсэн, 88 нь хэрэгжиж байгаа бол 71 нь хэрэгжиж байгаа зарим зөвлөмжтэй давхацсан гэжээ. Засгийн газрын энэхүү тайлан гарсны дараа “Хүний Эрхийн Форум” үнэлгээ хийхэд 8 зөвлөмж хэрэгжсэн, 103 зөвлөмж хэрэгжиж байгаа, 59 зөвлөмжийг хэрэгжүүлэх алхам огт хийгээгүй, зарим зүйл дээр ухралт гарсан гэдэг дүгнэлт гарсан гэв. Ингээд энэхүү үнэлгээний дэлгэрэнгүй хувилбарыг Хүний эрхийн дэд хороонд хүргүүлж буйгаа дуулгасан.

Дараа нь “Татварт иргэн, хяналт” төрийн бус байгууллагын тэргүүн Д.Сарантуяа үйл ажиллагааныхаа талаар, мөн хүний эрхийн төлөв байдлын дунд хугацааны үнэлгээтэй холбоотой мэдээлэл, байр сууриа танилцуулав. “Үндсэн уртраг” төрийн бус байгууллагын гүйцэтгэх захирал С.Цэндбаатар Хүний эрхийн төлөв байдлын ээлжит дүгнэлт, хэлэлцүүлгээс ирүүлсэн зөвлөмжүүдийг хэрэгжүүлэхтэй холбоотой санал илэрхийлж, “Үнэн хатамж” төрийн бус байгууллагын гүйцэтгэх захирал Ж.Сайнзаяа Улсын Их Хурал хүн төвтэй бодлого баримталж ажиллахаар тодорхойлсныг дэмжиж буйгаа илэрхийлээд төсвийн төсөл, аливаа шийдвэр гаргахдаа хүний эрхийн мэдрэмжтэй байхыг уриалсан. Иргэдийн оролцоог бодитой болгох чиглэлд санаачилгатай ажиллах талаар, малчдын эрхийг дордуулсан эрх зүйн орчны талаар “Хил хязгааргүй алхам” төрийн бус байгууллагын тэргүүн Н.Баярсайхан саналаа илэрхийлсэн бол “Сэтгэл мэдрэмж” төрийн бус байгууллагын гүйцэтгэх захирал Ч.Сэмжидмаа сэтгэцийн эрүүл мэндийн чиглэлээрх 2022, 2024 онд Азийн 8 орны ажлын хэсэгт орж, хийсэн судалгааныхаа талаар мэдээлэл өгч, холбогдох тайлан, дүгнэлт, мэдээллийг Хүний эрхийн дэд хороонд хүргүүлж буйгаа дуулгасан. Улсын Их Хурлын шийдвэрээс гарах үр дагаврын талаар хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг иргэний нийгмийн байгууллагын төлөөлөл Г.Оюунтуяа санал хэлсэн.

Хүний эрхийн иргэний нийгмийн байгууллагуудын төлөөллүүдийн илэрхийлсэн байр суурь, санал, мэдээлэлтэй холбогдуулан Улсын Их Хурал хэрхэн ажиллаж байгаа талаарх мэдээллийг Улсын Их Хурлын гишүүн Х.Баасанжаргал нэгбүрчлэн дэлгэрэнгүй тайлбарлав. Нийгмийн тулгамдсан нэг асуудлын ард хүний эрхийн хөвөрсөн зөрчил үүсч байдаг талаар Г.Уянгахишиг гишүүн хэлсэн.

 

Дэлхийтэй Монгол Улсаа холбох, хүний эрхийг хангах, хамгаалах чиглэлд тууштай ажиллаж байгаа иргэний нийгмийн байгууллагын төлөөлөлд С.Эрдэнэболд гишүүн талархал илэрхийлээд, Улсын Их Хурлын даргын 2024 оны 287 дугаар захирамжаар байгуулагдсан Хүний эрхийг хангах үндэсний II хөтөлбөрийн төслийг олон талт төлөөллөөр хэлэлцүүлэх, Хүний эрхийг хангах үндэсний хөтөлбөрийн ач холбогдлын талаар таниулан сурталчлах, залуусын оролцоог хангаж, санал бодлыг сонсох арга хэмжээ зохион байгуулах үүрэг бүхий ажлын хэсэг болон Улсын Их Хурлын даргын 2024 оны 93 дугаар захирамжаар байгуулагдсан “Хүний эрхийг хангах үндэсний II хөтөлбөр батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн үйл ажиллагааны талаар мэдээлэл өгөв. “Хүний Эрхийн Форум”-аас гаргасан хүний эрхийн төлөв байдлын ээлжит дүгнэлт, хэлэлцүүлгээс ирүүлсэн зөвлөмжийн хэрэгжилтийн талаарх дунд хугацааны үнэлгээтэй холбогдуулан Улсын Их Хурлын даргын захирамжаар байгуулагдсан ажлын хэсгүүдийн үйл ажиллагааг уялдуулах талаарх саналаа мөн танилцуулсан. Уулзалтад оролцогчдын тодруулсны дагуу Улсын Их Хурал дахь хүний эрхийн асуудал эрхлэх бүтцийн талаарх мэдээлэл, холбогдох баримт, олон улсын жишгийг Х.Тэмүүжин гишүүн тайлбарлаж, цаашид энэ чиглэлээр авч хэрэгжүүлэх боломжтой арга хэмжээний талаар саналаа хуваалцсан.

Улсын Их Хурлын Хүний эрхийн дэд хорооноос хүний эрхийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг иргэний нийгмийн байгууллагуудын төлөөлөлтэй хийх уулзалтыг сар бүр зохион байгуулахаар товлож, энэ талаар санал солилцсоноор уулзалт өндөрлөлөө.

Дэлхий19 цаг өмнө

The U.S. tariff tantrum: A self-defeating trade war

Нийгэм2 өдөр өмнө

Яармагийн гүүрийг энэ сарын 11-14-ний өдрүүдэд түр хаана

Энтертайнмент2 өдөр өмнө

Испанийн “Ramassa” клуб энэ бямба гаригт МОНГОЛД ирнэ

Дэлхий2 өдөр өмнө

Хятадын бараанаас 104%-ийн гаалийн татвар авч байгаа гэж мэдэгджээ

Улс төр2 өдөр өмнө

“Төгрөг нуурын энержи”-г шалгахын тулд гаднын хуулийн байгууллагатай хамтарна

Эдийн засаг2 өдөр өмнө

“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын экспорт 19 сая ам.доллараар нэмэгджээ

Дэлхий2 өдөр өмнө

Эдийн засгийн онц байдал тогтоох тухай зарлигт гарын үсэг зурлаа

Улс төр2 өдөр өмнө

Н.Учрал: Х.Баттулга намайг нотол гэсэн, надад баримт бий!

Нийгэм4 өдөр өмнө

Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 387 болжээ

Дэлхий4 өдөр өмнө

Вьетнам улс АНУ-ын импортод ногдуулсан бүх төрлийн тарифыг тэглэх санал тавив

Нийгэм4 өдөр өмнө

Иргэд гадаадад зорчихдоо бичиг баримт, эд зүйлээ гээх тохиолдол их гарч байна

Энтертайнмент4 өдөр өмнө

Овечкин NHL-ийн түүхэн шилдэг мэргэн бууч боллоо

Улс төр4 өдөр өмнө

Л.Энх-Амгалан: 500 мянга гаруй ажиллах хүчин сох дутаад байна

Энтертайнмент4 өдөр өмнө

T-ara хамтлагийн Хю Миний хуримын зургууд ДЭЛГЭГДЖЭЭ

Энтертайнмент4 өдөр өмнө

Йокич 20 насандаа NBA-гийн сорилд хамгийн муу үзүүлэлт тэмдэглүүлж байжээ

Нийгэм2 жил өмнө

Э.Дуламсүрэн: Дайвар ачаатай тохиолдолд “УЛААН ГАРЦ”-аар нэвтрэх ёстой

Дэлхий1 жил өмнө

Согтуу зорчигч ажилтныг хазсан шалтгаанаар АНУ руу ниссэн ANA компанийн онгоц Токиод буцаж газарджээ

Эдийн засаг3 жил өмнө

Талын Зам -Шинэ Хөгжлийн гарц

Нийгэм2 жил өмнө

Монгол Улсын Төрийн сүлд, далбаа хэрхэн бүтсэн талаар түүх

Нийгэм2 жил өмнө

Х.Мөнхзаяа: Би тулга тойрсон жижиг улаач байхыг хүсдэггүй

Эдийн засаг2 жил өмнө

ГЕГ-ын статистик мэдээлэл

Нийгэм1 жил өмнө

Г.Болормаа: Эрх баригчид “Авлигын шүүх” гэх хэдхэн шүүгчтэй учраа олохыг хүсэж байна

Улс төр3 жил өмнө

АН-ын бүлгээс Монгол Улсад нүүрлэсэн 13 ХЯМРАЛЫГ нэрлэлээ

Нийгэм2 жил өмнө

Сун Гүй Мин: Монголын уул уурхайн салбарын хөгжилд Шинь Шинь компани хоёр том технологи нэвтрүүлсэн

Улс төр2 жил өмнө

Ханшийг тогтворжуулах чиглэлээр интервенц хийдэггүй

Улс төр3 жил өмнө

БНАЛАУ нь Монгол Улсыг АПЕК зэрэг бүс нутгийн үйл явцад нэгдэн ороход дэмжиж ажиллахаа нотлов

Ерөнхий сайд2 жил өмнө

Эрүүл мэндийн сайдаар С.Чинзориг, Барилгын сайдаар Ц.Даваасүрэн, Боомтын сайдаар Х.Булгантуяаг дэвшүүллээ

Дэлхий2 жил өмнө

Анкарад бөмбөг дэлбэрсний дараа Турк улс Ирак дахь курдүүдийн байрлалд цохилт өгөв

Нийгэм2 жил өмнө

Дорнодод байгалийн гамшигт өртөж хохирсон малчдад тусламж үзүүлжээ

Улс төр2 жил өмнө

Л.Өлзийсайхан: Жендэрийн эрх тэгш байдлыг хангах нь Үндсэн хуулийн асуудал гэж үзэх хандлага нэмэгдэж байна

Улс төр4 өдөр өмнө

Л.Энх-Амгалан: 500 мянга гаруй ажиллах хүчин сох дутаад байна

Энтертайнмент3 долоо хоног өмнө

Жүжигчин И Бён Хон хамтран тоглогч Юү А Иний тухай ийн ярив

Энтертайнмент3 долоо хоног өмнө

Блюз хөгжмөөс бүрдсэн “Moody Blues” тоглолт болно

Нийгэм2 сар өмнө

“Шинь Шинь” ХХК Байгаль орчны менежментийн тогтолцоо олон улсын стандарт ISO14001:2015 нэвтрүүллээ

Нийгэм2 сар өмнө

н.Амарсанаа уурхайн нөхцөл байдал өмнө нь ямар байсан талаар ярилаа

Эдийн засаг2 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн Кемп менежер Д.Пагмаас уурхайчдын амьдрах орчин нөхцөлийн талаар тодруулж байна…

Эдийн засаг2 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн Уул олборлолотын менежер Л.Бямбадоржоос тодруулж байна

Эдийн засаг2 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн Кемп менежер Д.Пагмаас уурхайчдын амьдрах орчин нөхцөлийн талаар тодруулж байна

Эдийн засаг2 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн уурхайчдын нөхцөл байдлыг дамжуулж хүргэж байна.

Эдийн засаг2 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн төслийн Хятад талыг хариуцсан төслийн удирдагч Лин Шин Шүэгээс үүсээд байгаа нөхцөл байдлын талаар тодрууллаа

Дэлхий3 сар өмнө

Альцгеймерийн судалгаанд зориулж хулганад VR-ын туршилт хийв

Улс төр4 сар өмнө

Засгийн газраас 2025 оныг Улаанбаатар хотын дэд бүтцийн хөгжлийг дэмжих жил болгон зарлалаа

Ерөнхий сайд4 сар өмнө

Л.Оюун-Эрдэнэ: Иргэн бүр 350 мянган төгрөгийн ногдол ашиг хүртэх боломж бүрдсэн

Нийгэм5 сар өмнө

ЭМЯ: Папиллома вирусийн эсрэг дархлаажуулалтын талаар мэдээлэл хийж байна

Ерөнхийлөгч5 сар өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2025 оны төсвийн тухай хуульд ХОРИГ тавилаа