Бидэнтэй нэгд

Нийгэм

ЭХЭМҮТ-д сувилагч дутагдалтай байна

Нийтэлсэн

Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах, хариуцлагын тогтолцоог боловсронгуй болгох асуудлыг судлан санал, дүгнэлт гаргах, шаардлагатай бол холбогдох хуулийн төсөл боловсруулах ажлын хэсэг өнөөдөр (2024.12.23) хуралдаж, лавлагаа шатлалын эмнэлгүүдийн мэдээллийг сонслоо. Улсын Их Хурлын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Д.Ганмаа улсын болон дүүргийн эмнэлгүүдийн тусламж, үйлчилгээний чанар, хүртээмж, үнэлгээ дүгнэлт болон эрүүл мэндийн салбарын тогтолцоо, хүний нөөц, шинээр нэвтэрч буй технологи, санхүүжилт, засаглалын талаар мэдээлэл сонсохоор төлөвлөснийг хуралдааны эхэнд танилцуулсан юм.

Хуралдаанд П.Н.Шастины нэрэмжит Улсын III төв эмнэлгийн захирал, доктор, профессор Ц.Төмөр-Очир, Арьсны өвчин судлалын Үндэсний төвийн захирал, клиникийн профессор Ц.Уранчимэг, Эх, хүүхдийн эрүүл мэндийн Үндэсний төвийн захирал, доктор, профессор Ж.Отгонбаатар, Цэргийн төв эмнэлгийн захирал, хурандаа Б.Энх-Од, Сонгинохайрхан дүүргийн эрүүл мэндийн төвийн дарга, клиникийн профессор Ч.Өнөрсайхан, Сүхбаатар дүүргийн нэгдсэн эмнэлгийн дарга, Монгол Улсын Хүний гавьяат эмч М.Чимгээ нар мэдээлэл хийлээ.

III эмнэлэг улсын хэмжээнд зүрх судасны мэс засал, мэдрэлийн болон зүрх, тархины судсан дотуурх оношилгоо эмчилгээ, тархины харвалт, зүрхний шигдээсийг эмчлэх хамгийн өндөр ачааллыг авч ажилладаг бөгөөд Эрүүл мэндийн яамны харьяанд Төлөөлөн удирдах зөвлөлийн удирдлагад ажиллаж байна. Нийт 810 ажилтантай бөгөөд үүний 191 нь эмч, эм зүйч, 376 нь сувилагч, тусгай мэргэжилтнүүд байна. Тус эмнэлэг Монгол Улсад хараахан бие даан хийх боломжгүй нарийн ур чадвар шаардсан, өндөр өртөгтэй мэс заслын тусламж үйлчилгээг нэвтрүүлэх, эрүүл мэндийн даатгалын санхүүжилтээр хийж гүйцэтгэхэд гол анхаарлаа хандуулан ажиллаж буй юм. Эрүүл мэндийн салбарт хэрэгжиж буй гүйцэтгэлийн санхүүжилтийн тогтолцооны үр дүнд тус эмнэлгийн төсөв сүүлийн гурван жилд 3.3 дахин нэмэгдсэн ч 2024 онд 19.2 дахин буурчээ. Эрүүл мэндийн даатгалын сангийн санхүүжилт бүрэн хийгдэхгүй байгаа нь эмнэлгийн тусламж үйлчилгээ, түүний чанар, хүртээмжид сөргөөр нөлөөлж байгааг доктор, профессор Ц.Төмөр-Очир танилцуулав.

Арьсны өвчин судлалын Үндэсний төв Монгол Улсын хэмжээнд арьс, харшил, эмчилгээний гоо заслын чиглэлээр нарийн мэргэжлийн тусламж үйлчилгээг үзүүлж буй лавлагаа шатны төрөлжсөн мэргэжлийн эмнэлэг юм. Арьсны төрөл бүрийн өвчлөл, харшлын үр дүнтэй эмчилгээнүүдийг нэвтрүүлэхийн зэрэгцээ тус эмнэлгийн эмч, мэргэжилтнүүд арьсны хортой, хоргүй хавдрыг авах мэс заслын аргууд, хэт авианы оношилгоог шинээр хийж, мөн харшлын паспортыг хэрэглээнд нэвтрүүлсэн байна. Улсын хэмжээнд арьс, харшлын тусламж үйлчилгээг зохион байгуулах, нэгдсэн удирдлагаар хангах, орон нутгийн эрүүл мэндийн байгууллагуудын энэ талаарх чадавхыг сайжруулахад анхаарал хандуулж байгаа хэмээн тус эмнэлгийн захирал, клиникийн профессор Ц.Уранчимэг мэдээллээ.

Эх, хүүхдийн эрүүл мэндийн Үндэсний төвд хамгийн тулгамдаж байгаа асуудал бол хүний нөөц, тэр дундаа сувилагч нэн дутагдалтай байгааг доктор, профессор Ж.Отгонбаатар онцолсон юм. Нийт 1145 ажилтантай тус эмнэлэгт 240 эмч, 295 сувилагч ажиллаж байна. Эх барих, эмэгтэйчүүд болон хүүхдийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээ эрхэлдэг тус төвд Засгийн газрын 2023 оны 419 дүгээр тогтоолын дагуу 13, Олон улсын магадлан итгэмжлэл (JCI)-д хамрагдах хүрээнд 20, нийт 33 үйлчлүүлэгчийн тусламж, үйлчилгээ авч буй процессын судалгаа хийсэн байна. Судалгааны үр дүнд эмчилгээ, үйлчилгээг чиг үүрэг, тасаг нэгжээр хуваагдсан байдлаар бус, үйлчлүүлэгчийн авч буй тусламж, үйлчилгээний нийт процессын түвшинд авч үзэх шаардлагатай гэсэн дүгнэлт гарсан тухай доктор, профессор Ж.Отгонбаатар ярив.

Цэргийн төв эмнэлэг улсын хэмжээнд галт зэвсгийн болон хүйтэн зэвсгийн гэмтэл, эм, химийн бодисын хурц хордлогын эмчилгээ, үйлчилгээг хариуцахын зэрэгцээ Зэвсэгт хүчний нийт бие бүрэлдэхүүн, ахмад настнууд, тэдгээрийн ар гэрт үзүүлэх эмнэлгийн тусламж үйлчилгээ, мөн Баянзүрх дүүргийн мэс заслын тусламж үйлчилгээг хариуцдаг байна. Энэ талаар тус эмнэлгийн ерөнхий эмч, хурандаа Б.Энх-Од танилцуулаад, Батлан хамгаалахын сайдын эрхлэх асуудлын хүрээнд ажилладаг, цэргийн анги гэдгийг тодотгов. Нийт 346 ажилтан, алба хаагчийн 174 нь их эмч, 278 нь сувилагч ажээ. Эмнэлэг нийтдээ 570 ортой бөгөөд энэ сарын 10-ны байдлаар ор/хоногийн гүйцэтгэл 74.7 хувьтай байгаа гэв. Эрүүл мэндийн сайдын эрхлэх асуудлын хүрээнд харьяалагддаггүй тул тус салбарын бодлогын зохицуулалт, түүнд оруулж буй өөрчлөлт зэрэг асуудлаар саналаа өгч чаддаггүй гэдгийг хурандаа Б.Энх-Од дурдлаа.

Сонгинохайрхан дүүргийн Эрүүл мэндийн төв Өнөр хороолол болон Баянхошуу бүсийн 150 мянга, түр оршин сууж буй 25 мянга орчим хүн амд лавлагаа шатлалын тусламж үйлчилгээг үзүүлэхийн зэргэцээ нийгмийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ, мөн дүүргийн 43 хорооны өрхийн эрүүл мэндийн төвүүдэд мэргэжил арга зүйн туслалцаа үзүүлэх, зөвлөгөө өгөх чиг үүргийг хэрэгжүүлдэг. Тус төв ЭМДЕГ-тай 176 оношийн хамааралтай бүлгээр гэрээ байгуулж, гүйцэтгэлийн дагуу 14.8 тэрбум төгрөгийн санхүүжилт нэхэмжилсэн боловч анхан шатны маягт гүйцэд хөтлөөгүй гэсэн шалтгаанаар 1.3 тэрбум төгрөгийг эх олонлогийн хасагдлаар хассан тухай төвийн дарга, клиникийн профессор Ч.Өнөрсайхан ярив. Тэрбээр цэргийн албанд татагдах насны залуусын эрүүл мэндийн байдал тааруу байгааг анхааруулж, салбарын хэмжээнд хүний нөөц дутагдалтай байгаа, эрүүл мэндийн даатгалын санхүүжилтийг бодитой болгох, эмнэлзүйн стандарт, заавар, удирдамжийг үе шаттайгаар шинэчлэх шаардлага байгааг тэмдэглэв.

Сүхбаатар дүүргийн нэгдсэн эмнэлэг бол 2004 оноос “удирдлагын гэрээгээр” ажиллаж буй цорын ганц эмнэлэг юм. Монгол хүний нас баралтын гол гурван шалтгааны нэгдүгээрт төрөл бүрийн хавдар, хоёрдугаарт амьсгалын замын өвчлөл буюу хатгаа, гуравдугаарт архины хордлого орж байгааг Хүний гавьяат эмч М.Чимгээ танилцуулгадаа онцолж, эмнэлгийн тусламж, үйлчилгээний чанарыг сайжруулахад юуны өмнө эмийн хангалт, сонголтыг зөв, оновчтой хийх нь чухал болохыг дурдсан юм. Тэрбээр эмнэлгийнхээ үйлчилгээ, менежментээр жишээлэн тоног төхөөрөмжийн хангалт, хүний нөөцийн зохистой бодлого хэрэгжүүлсний үр дүнг танилцуулж, салбарын хэмжээнд эмчилгээ, үйлчилгээний өртгийг бодитой тогтоох, боловсон хүчний, тэр дундаа сувилахуйн мэргэжилтнүүдийн гадагшлах урсгалыг сааруулах шаардлагатайг анхаарах нь зүйтэй гэлээ.

Лавлагаа шатлалын эмнэлгүүдийн өнөөгийн нөхцөл байдлын талаах мэдээлэлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн, ажлын хэсгийн гишүүн Б.Бейсен, Ж.Чинбүрэн, Д.Батлут, Г.Очирбат нар асуулт асууж, үг хэлсэн юм. Улсын Их Хурлын гишүүд эмнэлгүүдийн удирдлага, менежментийг сайжруулах, гүйцэтгэлээс илүү гарсан нөөцөө захирах эрхтэй болгох, эм, эмнэлгийн хэрэгслийн хангалт, ажлын ачаалал болон санхүүжилтийг оновчтой болгож, салбарын удирдлагын тогтолцоог шинэчлэх зэрэг олон асуудлыг хөндсөн юм. Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ, түүний тогтолцоо, засаглал, санхүүжилтийн асуудлыг илүү нарийвчлан судлах шаардлагатайг Улсын Их Хурлын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Д.Ганмаа тэмдэглэлээ

Улс төр4 цаг өмнө

Э.Болормаа: Дараагийн Ерөнхий сайд, Засгийн газар тогтвортой, цомхон байгаасай гэж хүсэж байна

Улс төр6 цаг өмнө

Б.Бат-Эрдэнэ: Г.Занданшатарыг би удам угсаагаар нь мэднэ, хөдөлмөрийн баатар хүний хүү

Энтертайнмент6 цаг өмнө

Илдэн дээр гүйгч найз бүсгүйгээ хөнөөснөөс хойш 12 жилийн дараа тэмцээнд оролцлоо

Дэлхий6 цаг өмнө

Трамп Лос Анжелес дахь цагаачдын “бослогыг” таслан зогсохыг үүрэгдэв

Нийгэм6 цаг өмнө

Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 6046 болжээ

Улс төр6 цаг өмнө

Г.Амартүвшин: “Эрчист Монгол” төрийн өмчит компаниудын засаглалыг сайжруулна

CGTN мэдээ1 өдөр өмнө

Филиппиний Хятадын Өмнөд тэнгис дэх стратегийг харах нь

CGTN мэдээ2 өдөр өмнө

Сименс AG компанийн Удирдах зөвлөлийн дарга Бо Лерентэй хийсэн ярилцлага

Дэлхий3 өдөр өмнө

Илон Маск: Би байгаагүй бол Трамп сонгуульд ялахгүй байсан

Улс төр3 өдөр өмнө

Ерөнхий сайдад нэр дэвшигчийн асуудлаар УЗ нэгдсэн байр суурьт хүрч чадаагүй байна

Нийгэм3 өдөр өмнө

Баривчилгаанд явсан Ж.Энхжаргаланг өчигдөр орой суллажээ

Энтертайнмент3 өдөр өмнө

Демаркус Казинс яагаад Йокичийг супер од биш гэв?

Энтертайнмент3 өдөр өмнө

О.Энхжавхлан: “Болор цом” нэрээр тоглолт хийх гэж буй “Opozit” хамтлагтай хоёр зүйл тохирсон

Ерөнхийлөгч3 өдөр өмнө

Тогтвортой байдлын яриа хэлэлцээ I “Тэрбум мод” чуулга уулзалт эхэллээ

Дэлхий3 өдөр өмнө

Трамп Ши Жиньпинтэй утсаар ярьсан нь маш үр дүнтэй байсан тул Хятадад айлчилна гэв

Нийгэм2 жил өмнө

Э.Дуламсүрэн: Дайвар ачаатай тохиолдолд “УЛААН ГАРЦ”-аар нэвтрэх ёстой

Дэлхий1 жил өмнө

Согтуу зорчигч ажилтныг хазсан шалтгаанаар АНУ руу ниссэн ANA компанийн онгоц Токиод буцаж газарджээ

Нийгэм2 жил өмнө

Монгол Улсын Төрийн сүлд, далбаа хэрхэн бүтсэн талаар түүх

Эдийн засаг2 жил өмнө

ГЕГ-ын статистик мэдээлэл

Нийгэм2 жил өмнө

Х.Мөнхзаяа: Би тулга тойрсон жижиг улаач байхыг хүсдэггүй

Нийгэм2 жил өмнө

Г.Болормаа: Эрх баригчид “Авлигын шүүх” гэх хэдхэн шүүгчтэй учраа олохыг хүсэж байна

Улс төр3 жил өмнө

АН-ын бүлгээс Монгол Улсад нүүрлэсэн 13 ХЯМРАЛЫГ нэрлэлээ

Нийгэм2 жил өмнө

Сун Гүй Мин: Монголын уул уурхайн салбарын хөгжилд Шинь Шинь компани хоёр том технологи нэвтрүүлсэн

Улс төр3 жил өмнө

Ханшийг тогтворжуулах чиглэлээр интервенц хийдэггүй

Дэлхий2 жил өмнө

Анкарад бөмбөг дэлбэрсний дараа Турк улс Ирак дахь курдүүдийн байрлалд цохилт өгөв

Ерөнхий сайд2 жил өмнө

Эрүүл мэндийн сайдаар С.Чинзориг, Барилгын сайдаар Ц.Даваасүрэн, Боомтын сайдаар Х.Булгантуяаг дэвшүүллээ

Нийгэм2 жил өмнө

Дорнодод байгалийн гамшигт өртөж хохирсон малчдад тусламж үзүүлжээ

Улс төр2 жил өмнө

Л.Өлзийсайхан: Жендэрийн эрх тэгш байдлыг хангах нь Үндсэн хуулийн асуудал гэж үзэх хандлага нэмэгдэж байна

Улс төр2 жил өмнө

НУУЦ МАТЕРИАЛУУД: АДМИНЕРАЛ

Нийгэм2 жил өмнө

Улсын хэмжээнд 8.1 сая төл бойжиж байна

Энтертайнмент4 долоо хоног өмнө

Б.Мөнгөнзул өнөөдөр өмнөө бичигдэж буй ганц шатарчинтай тоглоно

Энтертайнмент2 сар өмнө

Гаут Гаутын гүйлт дахин шуугиан тарив

Улс төр2 сар өмнө

Л.Энх-Амгалан: 500 мянга гаруй ажиллах хүчин сох дутаад байна

Энтертайнмент3 сар өмнө

Жүжигчин И Бён Хон хамтран тоглогч Юү А Иний тухай ийн ярив

Энтертайнмент3 сар өмнө

Блюз хөгжмөөс бүрдсэн “Moody Blues” тоглолт болно

Нийгэм4 сар өмнө

“Шинь Шинь” ХХК Байгаль орчны менежментийн тогтолцоо олон улсын стандарт ISO14001:2015 нэвтрүүллээ

Нийгэм4 сар өмнө

н.Амарсанаа уурхайн нөхцөл байдал өмнө нь ямар байсан талаар ярилаа

Эдийн засаг4 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн Кемп менежер Д.Пагмаас уурхайчдын амьдрах орчин нөхцөлийн талаар тодруулж байна…

Эдийн засаг4 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн Уул олборлолотын менежер Л.Бямбадоржоос тодруулж байна

Эдийн засаг4 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн Кемп менежер Д.Пагмаас уурхайчдын амьдрах орчин нөхцөлийн талаар тодруулж байна

Эдийн засаг4 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн уурхайчдын нөхцөл байдлыг дамжуулж хүргэж байна.

Эдийн засаг4 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн төслийн Хятад талыг хариуцсан төслийн удирдагч Лин Шин Шүэгээс үүсээд байгаа нөхцөл байдлын талаар тодрууллаа

Дэлхий5 сар өмнө

Альцгеймерийн судалгаанд зориулж хулганад VR-ын туршилт хийв

Улс төр6 сар өмнө

Засгийн газраас 2025 оныг Улаанбаатар хотын дэд бүтцийн хөгжлийг дэмжих жил болгон зарлалаа

Ерөнхий сайд6 сар өмнө

Л.Оюун-Эрдэнэ: Иргэн бүр 350 мянган төгрөгийн ногдол ашиг хүртэх боломж бүрдсэн