Эдийн засаг

ОХУ-тай хамтран III ДЦС-ын өргөтгөлийн зураг төсвийг хийх хэлэлцээрийг өнөөдөр хэлэлцэнэ

Нийтэлсэн

УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар ОХУ-тай хамтран ДЦС-3-ын өргөтгөлийн зураг төсвийг хийх хэлэлцээрийг өнөөдөр хэлэлцэхээр товлосон.

 

Эдийн засгийн байнгын хороо · “Монгол Улсын Улаанбаатар хотын Дулааны гуравдугаар цахилгаан станцын өргөтгөл, шинэчлэлийн төслийн зураг төсөл боловсруулах тухай Монгол Улсын Засгийн газар, Оросын Холбооны Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийг соёрхон батлах тухай хуулийн төсөл/Засгийн газар 2024.12.20-ны өдөр өргөн мэдүүлсэн, соёрхон батлах, санал, дүгнэлтээ Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд хүргүүлнэ./

Мөн Монголбанкны Мөнгөний бодлогын хорооны орон тооны бус гишүүн, Монголбанкны Хяналтын зөвлөлийн дарга, гишүүн, Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны бус гишүүн, Санхүүгийн зохицуулах хорооны хяналтын зөвлөлийн дарга, гишүүн, Үндэсний статистикийн хорооны зөвлөлийн гишүүнд тус тус нэр дэвшүүлэх тухай асуудлыг хэлэлцэнэ.

Exit mobile version