Улс төр

Ц.Туваан: Хил дамнасан төмөр зам тавьснаар нүүрсний экспорт 40 сая тонноор нэмэгдэнэ

Нийтэлсэн

Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц.Туваан Засгийн газраас гарсан зарим шийдвэрийн талаар мэдээлж байна.

– Монгол Улс болон БНХАУ-ын хил дамнасан бүтээн байгуулалтын талаар 2003 онд яригдаж эхлээд 2009 онд хоёр улсын Засгийн газрын хоорондын уулзалтаар хэлэлцээр байгуулсан. 2014 оны хоёр улсын хооронд байгуулсан иж бүрэн стратегийн түншлэл гэрээнд тусгасан гээд багагүй цаг хугацааг алдсан төсөл юм. Энэхүү бүтээн байгуулалтыг хийснээр нүүрсний экспорт нэмэгдэх болно. БНХАУ-ын талаас төмөр замын Монголтой холбогдох боомтууд болох Хангимандал, Шивээ хүрэн, Гашуун сухайт боомтуудыг холбосны дараа үе шаттай хэрэгжинэ. Манай нүүрсний экспорт  40 сая тонноор нэмэгдэнэ. Цаг хугацаа алдсан энэ төслөөс улбаалж хоёр тал маш их боломжуудыг алдсан. Тодруулбал бидний тооцоолсноор 4-5 тэрбум ам.доллар алдсан.

Чайна Энержи” компанийн зүгээс бидэнд хатуу нөхцөл тавьж байгаа гэсэн яриа бий. Энэ талаар дэлгэрүүлнэ үү.
Бид өнөөдрийн хурлаар зөвхөн чиглэл авлаа. Үүний дараа хоёр улсын ЗГ хооронд хэлэлцээр байгуулж, УИХ-аар соёрхон батална. Дараа нь хоёр компанитай гурван талт гэрээ байгуулах ба төмөр замын холболт, нүүрс худалдах, худалдан авах гэрээ, уурхайн хүчин чадлыг нэмэгдүүлэх гэсэн гурван гэрээг байгуулна, мэдээж үе шаттай явна. Тиймээс гэрээг байгуулахад талууд тохиролцдог. Тэгэхээр БНХАУ-ын талаас тавьж буй саналыг бүх гишүүдэд, хэвлэл мэдээллээр танилцуулсан. Үүнийг тохиролцоо биш Хятадын талын санал гэж харах хэрэгтэй. Тиймээс алдагдсан боломжийг ирээдүйд нөхөх боломж бий. Монгол Улс нэг хүнд ногдох ДНБ-ийг 10 мянган ам.доллараас давуулах зорилго тавьсан ЗГ-ын хувьд түлхэц болох төсөл гэж харж байна.

Удсан асуудлын дунд Хятадын тал өмнө нь “Эрдэнэс Тавантолгой компанийн эзэмшиж байгаа лицензээс хувь эзэмшиж, давуу эрхтэй олборлолт хийе” гэж байсан. Харин одоогийн ажлын хэсгийн хуралдаануудад Хятадын тал энэ саналаас бүрэн татгалзсан буюу ЭТТ ХК-ийн ордод хувь эзэмшихгүй. ЭТТ ХК-ийн орд жилдээ 30 гаруй сая тонн нүүрс олборлодог, үүн дээр нэмж урт хугацааны гэрээ байгуулбал уурхайн хүчин чадал хүрэхгүй. Тиймээс өмнө нь хайгуулын судалгаа хийгдсэн лицензтэй хоёр талбайд олон улсын нээлттэй тендерийг зарлаад байгаа ба хүссэн компаниуд оролцох боломжтой, тэр дундаа Чайна Энержи компанид ч нээлттэй гэсэн үг.

Exit mobile version