Эдийн засаг
Дрон туршилтын бүс байгуулна
Дрон туршилтын бүсийг Дархан-Уул аймаг болон Баянзүрх, Налайх дүүргийн нутаг дэвсгэрт байгуулахаар боллоо.
Ингэснээр дэвшилтэт шинэ технологийг эх орондоо турших, нэвтрүүлэх, нутагшуулах, олон улсын хөрөнгө оруулагчдыг татах нэг шинэ суваг нээгдэнэ.
Цаашид судалгаагаар тогтоогдсон бусад байршилд дроны туршилтын бүс байгуулахад шаардлагатай эрх зүйн болон бусад зохицуулалт хийх ажлыг эрчимжүүлнэ гэж Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яамнаас мэдээллээ.