CRI Монгол радио

Малайзын ерөнхий сайд ХТРТ-д тусгай ярилцлага өглөө

Нийтэлсэн

Саяхан Малайзын ерөнхий сайд Анвар Ибрахим ХТРТ-д тусгай ярилцлага өглөө.

Энэ онд Хятад, Малайзын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ой, “Хятад Малайзын найрамдлын жил” тохиож байна. Өнгөрсөн 50 жилийн хугацаанд Хятад, Малайзын харилцаа эрчимтэй хөгжиж ирсэн. 2013 онд Хятад, Малайзын харилцаа иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаанд шилжсэнээс хойш хоёр орны хамтын ажиллагааны цар хүрээ хурдацтай тэлжээ.

Сурвалжлагч: Та Хятад орныг “Сайн найз” хэмээн нэрлэдэг. Та Хятад, Малайзын хоёр талын харилцааны утга агуулга, ач холбогдлыг баяжуулж, Хятад улстай дараагийн “алтан 50 жил”-ийг бий болгохоор хэрхэн төлөвлөж байна вэ?

Анвар Ибрахим: Бид эдийн засгийн хамтын ажиллагаа, тэр дундаа худалдаа, хөрөнгө оруулалтад анхаарлаа хандуулах болно. Үүний зэрэгцээ бидний хамтын ажиллагаагаа нь эрчим хүч, ногоон технологи, шинээр гарч буй технологи зэрэг шинэ салбаруудад өргөжүүлэх ёстой. Дижиталчлал, хиймэл оюун ухаан зэрэг салбарт Хятадын хөгжлийн хурд гайхалтай байна. Мөн боловсрол, соёл, шинжлэх ухааны судалгаа, соёл иргэншлийн салбарт ч хамтын ажиллагааны орон зай их байна. Учир нь Хятад улс бол агуу соёл иргэншилтэй орон, манай улс ч бас олон соёл, соёл иргэншилтай улс орон юм.

Сурвалжлагч: Хятад Малайз хоёр орон газарзүйн нөхцөл, эдийн засгийн орчин, соёл, түүхээрээ ялгаатай байдаг ч Малайз бол Хятадын “Бүс ба Зам” санаачилгыг хамгийн түрүүнд дэмжсэн орнуудын нэг юм. “Бүс ба Зам” санаачилгын хамтын бүтээн байгуулалтын хүрээнд хоёр орны өндөр чанартай хамтын ажиллагааг хэрхэн нэмэгдүүлэхээр төлөвлөж байна вэ?

Анвар Ибрахим: Хамтын ажиллагааны хувьд Малайзын зүүн тэнгисийн эргийн төмөр замын төсөл онцгой хувь нэмэр оруулсан. Бид мөн өргөн хүрээг хамарсан бусад төслүүдийг санал болгож байна, үүнд боловсрол, судалгааны солилцоо ч чухал байдаг. Бид дижитал технологи, хиймэл оюун ухаан, хагас дамжуулагчийг салбарыг ч их сонирхож байна. Малайз ажиллах хүчээ сайжруулах шаардлагатай байгаа тул Хятад улс Малайзын залуучуудад Хятадын технологи, сургалтад хамрагдах илүү боломжийг олгоно гэж найдаж байна.

Exit mobile version