Бидэнтэй нэгд

CGTN мэдээ

Ши Жиньпин шинэ оны мэндчилгээндээ “ард иргэдийн аз жаргал”, “их гүрний хариуцлага”-ыг онцлов

Нийтэлсэн

БНХАУ-ын дарга Ши Жиньпин айлчлан ирж буй шинэ оныг тохиолдуулан уламжлал ёсоор 12 дугаар сарын 31-ний өдөр мэндчилгээ дэвшүүллээ.

Хятад улсын дарга шинэ оны мэндчилгээндээ юу гэсэн нь Хятадын ард түмэн төдийгүй дэлхий нийтийн анхаарлыг татдаг билээ.

Ши Жиньпин улиран одож буй 2024 оныг “онцгой жил” гэж тодорхойлоод, БНХАУ орчин үеийн өөрчлөлт шинэчлэлийн замналаа томоохон алхмаар ахиулсныг онцлон дурдсан байна.

Мөн айлчлан ирж буй шинэ жилд Хятадын ард түмний нүүрэнд илүү их инээмсэглэл тодруулахын сацуу дэлхий дахинд илүү сайн сайхан ирээдүйг цогцлоохын тулд Хятад улс илүү их хүчин чармайлт гаргана гэж тэрбээр мэндчилгээндээ цохон тэмдэглэжээ.

Ард иргэдэд бодит өгөөж”

Ард иргэдийн ажлын байр, орлого, ахмад настнууд болон хүүхдүүдийн асаргаа, боловсрол болон эрүүл мэндийн үйлчилгээтэй холбоотой асуудлууд ямагт санаанд нь байдаг болохыг тэрбээр хэлэв.

Ши Жиньпин 2024 онд улс орныхоо өнцөг булан бүрд очин ажиллахдаа жирийн ард иргэдтэй уулзан тэдний амьдрал ахуй, амьжиргааны эх үүсвэр, амьдралын нөхцөл, эрүүл мэндийн үйлчилгээний хүртээмж, хүүхдүүдийн боловсрол, ахмад настнуудын асаргаа сувилгаа гэх мэт олон асуудалтай биечлэн танилцсан юм.

БНХАУ-ын Сангийн яамны мэдэгдсэнээр, өнгөрсөн онд тус улсын засгийн газрын зарлагын 70 хувь нь ард түмний сайн сайхан амьдралыг хангахад зарцуулагдсан байна.

Тухайлбал, тус улс 2024 онд хот суурин газруудад хуучирч муудсан 50 мянган сууцыг засаж шинэчлэх ажлыг эхлүүлсэн бол бага хүүтэй орон сууцны зээлд 50 сая өрхийг хамруулсан бөгөөд үүний бодит үр өгөөжийг 150 сая орчим иргэн хүртсэн байна.

Мөн 2024 оны эхний гурван улиралд тус улсын нэг хүнд ногдох мөнгөн орлого өмнөх оны мөн үеийнхээс 5,2 хувиар өсөн 30,941 юань буюу 4,178 ам.доллар болжээ.

Түүнчлэн Хятадын нийт ард иргэдийн тавны нэгээс илүү нь 60 ба түүнээс дээш насныхан болж, хүн амын насжилтын сорилттой тулгарч буй бөгөөд Хятадын Төв Засгийн газар өндөр настнуудад зориулсан хүнсний тусламжийн хөтөлбөрүүд хэрэгжүүлэхэд 2024 онд 300 сая юань хуваарилснаас гадна гэрийн асаргаанд байдаг ахмадуудад 358 мянган ор тараасан байна.

Ши Жиньпин мэндчилгээндээ “Бидний өмнө буй бүх ажлын дотроос хамгийн чухал нь ард иргэдээ аз жаргалтай амьдруулах юм” гэж тэрбээр онцлон хэлжээ.

Их гүрний хариуцлага

БНХАУ-ын дарга Ши Жиньпин мэндчилгээндээ мөн “Өөрчлөлт, адармаатай буй энэ дэлхий ертөнцөд дэлхийн засаглалыг идэвхтэй хөхиүлэн дэмжиж, ‘Дэлхийн өмнөд’-ийн орнуудын эв санааны нэгдэл болон хамтын ажиллагааг бэхжүүлэхэд БНХАУ их гүрний хувиар хариуцлагатай хандаж байна” гэжээ.

Хятад улс 2024 онд дэлхий дахинд өндөр түвшний нээлттэй бөгөөд харилцан ашигтай хамтын ажиллагааг эрхэмлэн хэрэгжүүлсэн нь бусад улс оронд тус улсын орчин үеийн өөрчлөлт шинэчлэлийн өргөн боломжуудыг санал болгосон юм.

12 дугаар сарын 31-нийг хүртэлх нэг жилийн хугацаанд Хятад улсын худалдааны томоохон түнш улс орнуудын тоо 140 гаруйгаас 150 гаруй болж нэмэгдсэнээс гадна 54 улс орны иргэд Хятадаар дамжин өнгөрөхөд 240 цаг визийн чөлөөлөлт эдлэх боломжтой болоод байна.

Түүнчлэн 2024 оны турш Хятад улс Дэлхийн Өмнөдийн түншүүдтэйгээ идэвхтэй харилцаж, хамтран ажилласан бөгөөд “Энх тайвнаар зэрэгцэн оршихуйн таван зарчим” нийтлэгдсэний 70 жилийн ойг тэмдэглэх арга хэмжээний үеэр Ши Жиньпин Дэлхийн Өмнөдийн хамтын ажиллагааг дэмжих найман арга хэмжээг санал болгосон юм. Эдгээр нь сургалт, залуучуудын солилцоо, эдийн засгийн хөгжил, чөлөөт худалдаа, хөдөө аж ахуйн хамтын ажиллагаа, дижитал эдийн засаг, ногоон хөгжил болон экологи хамгааллыг хамарч буй билээ.

Үүний зэрэгцээ Хятад улс Арабын орнуудтай инноваци, санхүү, эрчим хүч, эдийн засаг ба худалдаа болон иргэд хоорондын солилцоог хамарсан хамтын ажиллагааны таван чиглэлийг тодорхойлсон. Мөн өнгөрсөн онд БНХАУ нь Латин Америк, Карибын тэнгисийн орнуудтай хөгжлийн стратегийн уялдаа холбоог гүнзгийрүүлж, Номхон далайн арлын орнуудтай хамтын ажиллагаагаа ахиулан бэхжүүлсэн.

Есдүгээр сард болсон Хятад, Африкийн хамтын ажиллагааны форумын Бээжингийн дээд хэмжээний уулзалтын үеэр “Орчин үеийн шинэчлэлийг ахиулж, хамтын ирээдүй бүхий Хятад-Африкийн хамтын нийгэмлэгийг өндөр түвшинд цогцлоох”-оо зарлан тунхагласан билээ. Үүний хүрээнд Хятад улс ирэх гурван жилийн хугацаанд 10 түншлэлийн арга хэмжээг хэрэгжүүлж, Африк тивтэй орчин үеийн хөгжлийг хамтдаа ахиулахаа мэдэгдсэн юм.

Геополитикийн хурцадмал байдал нэмэгдэж, дэлхийн тогтворгүй байдал газар авч буй үед Хятад улс яриа хэлэлцээ, зөвшилцлөөр буюу энхийн замаар аливаа асуудлыг шийдвэрлэхийг чухалчилсаар буйг Ши Жиньпин мэндчилгээндээ дурдсан байна. Тухайлбал, Газын зурваст гал зогсоох тухай НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн анхны тогтоолыг 2024 оны 3-р сард батлахад түлхэц үзүүлсэн, Палестины эв нэгдлийг бэхжүүлэх тухай Бээжингийн тунхаглалд 7-р сард гарын үсэг зурсан, Украины хямралын асуудлаарх “Энхийн төлөөх анд нөхөд” бүлгийг Дэлхийн өмнөдийн бусад улс оронтой хамтран байгуулсан зэргийг дурдаж болно.

Ийнхүү Ши Жиньпин “Хятад улс найрамдал, хамтын ажиллагааг хөгжүүлж, өөр өөр соёл иргэншлээс харилцан суралцах чадварыг дээшлүүлж, хүн төрөлхтний хувь заяаны хамтын нийгэмлэгийг цогцлоохын төлөө бүх улс оронтой хамтран ажилласаар байх болно” гэж мэдэгдсэн байна.

Г.Солонго

CGTN мэдээ1 өдөр өмнө

Ээжийн хайр

CGTN мэдээ1 өдөр өмнө

“Эхийн сэтгэл”-ийг хүсэрдүүлж үл болно

CGTN мэдээ2 өдөр өмнө

Ши Жиньпин ОХУ-д хийсэн төрийн айлчлалаа өндөрлүүлэв

Дэлхий3 өдөр өмнө

Мартагдашгүй түүхийн улбаа 70 жил

Covid-194 өдөр өмнө

Путин Кремлийн ордонд Ши Жиньпинг цайлав

CGTN мэдээ4 өдөр өмнө

Хятад Орос хамтарсан мэдэгдэл нийтэлж, Хятад-Оросын стратегийн түншлэлийг шинэ шатанд гаргалаа

CGTN мэдээ4 өдөр өмнө

Ши Жиньпин В.Путин нар сэтгүүлчидтэй уулзав

CGTN мэдээ4 өдөр өмнө

 “Хятад орноор аялахуй-2025” арга хэмжээ эхлэв 

CGTN мэдээ4 өдөр өмнө

Ши Жиньпин дарга ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтэй хэлэлцээ хийв

CGTN мэдээ5 өдөр өмнө

Ши Жиньпин онгоцны буудалд хэлэх үгээ бичгээр тараав

CGTN мэдээ5 өдөр өмнө

“Ши Жиньпиний эшлэх дуртай хэлц үг” нэвтрүүлэг Оросын хэвлэлээр цацагдаж эхэллээ

CGTN мэдээ5 өдөр өмнө

Ши Жиньпин Хятад, Оросын хүмүүнлэгийн хамтарсан арга хэмжээнд баярын захидал илгээв

CGTN мэдээ5 өдөр өмнө

Ши Жиньпин ОХУ-ын хэвлэлд гарын үсэгтэй нийтлэл нийтлэв

CGTN мэдээ6 өдөр өмнө

Ши Жиньпиний ОХУ-д хийх айлчлалын утга учрыг гурван одон медалиар өгүүлэх нь

Улс төр7 өдөр өмнө

П.Сайнзориг: Хороо гэх статусыг ашиглахгүй, хотууд хорооллоос бүрдэнэ

Нийгэм2 жил өмнө

Э.Дуламсүрэн: Дайвар ачаатай тохиолдолд “УЛААН ГАРЦ”-аар нэвтрэх ёстой

Дэлхий1 жил өмнө

Согтуу зорчигч ажилтныг хазсан шалтгаанаар АНУ руу ниссэн ANA компанийн онгоц Токиод буцаж газарджээ

Нийгэм2 жил өмнө

Монгол Улсын Төрийн сүлд, далбаа хэрхэн бүтсэн талаар түүх

Эдийн засаг2 жил өмнө

ГЕГ-ын статистик мэдээлэл

Нийгэм2 жил өмнө

Х.Мөнхзаяа: Би тулга тойрсон жижиг улаач байхыг хүсдэггүй

Нийгэм1 жил өмнө

Г.Болормаа: Эрх баригчид “Авлигын шүүх” гэх хэдхэн шүүгчтэй учраа олохыг хүсэж байна

Улс төр3 жил өмнө

АН-ын бүлгээс Монгол Улсад нүүрлэсэн 13 ХЯМРАЛЫГ нэрлэлээ

Нийгэм2 жил өмнө

Сун Гүй Мин: Монголын уул уурхайн салбарын хөгжилд Шинь Шинь компани хоёр том технологи нэвтрүүлсэн

Улс төр3 жил өмнө

Ханшийг тогтворжуулах чиглэлээр интервенц хийдэггүй

Улс төр3 жил өмнө

БНАЛАУ нь Монгол Улсыг АПЕК зэрэг бүс нутгийн үйл явцад нэгдэн ороход дэмжиж ажиллахаа нотлов

Дэлхий2 жил өмнө

Анкарад бөмбөг дэлбэрсний дараа Турк улс Ирак дахь курдүүдийн байрлалд цохилт өгөв

Ерөнхий сайд2 жил өмнө

Эрүүл мэндийн сайдаар С.Чинзориг, Барилгын сайдаар Ц.Даваасүрэн, Боомтын сайдаар Х.Булгантуяаг дэвшүүллээ

Нийгэм2 жил өмнө

Дорнодод байгалийн гамшигт өртөж хохирсон малчдад тусламж үзүүлжээ

Улс төр2 жил өмнө

Л.Өлзийсайхан: Жендэрийн эрх тэгш байдлыг хангах нь Үндсэн хуулийн асуудал гэж үзэх хандлага нэмэгдэж байна

Улс төр2 жил өмнө

НУУЦ МАТЕРИАЛУУД: АДМИНЕРАЛ

Энтертайнмент3 долоо хоног өмнө

Гаут Гаутын гүйлт дахин шуугиан тарив

Улс төр1 сар өмнө

Л.Энх-Амгалан: 500 мянга гаруй ажиллах хүчин сох дутаад байна

Энтертайнмент2 сар өмнө

Жүжигчин И Бён Хон хамтран тоглогч Юү А Иний тухай ийн ярив

Энтертайнмент2 сар өмнө

Блюз хөгжмөөс бүрдсэн “Moody Blues” тоглолт болно

Нийгэм3 сар өмнө

“Шинь Шинь” ХХК Байгаль орчны менежментийн тогтолцоо олон улсын стандарт ISO14001:2015 нэвтрүүллээ

Нийгэм3 сар өмнө

н.Амарсанаа уурхайн нөхцөл байдал өмнө нь ямар байсан талаар ярилаа

Эдийн засаг3 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн Кемп менежер Д.Пагмаас уурхайчдын амьдрах орчин нөхцөлийн талаар тодруулж байна…

Эдийн засаг3 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн Уул олборлолотын менежер Л.Бямбадоржоос тодруулж байна

Эдийн засаг3 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн Кемп менежер Д.Пагмаас уурхайчдын амьдрах орчин нөхцөлийн талаар тодруулж байна

Эдийн засаг3 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн уурхайчдын нөхцөл байдлыг дамжуулж хүргэж байна.

Эдийн засаг3 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн төслийн Хятад талыг хариуцсан төслийн удирдагч Лин Шин Шүэгээс үүсээд байгаа нөхцөл байдлын талаар тодрууллаа

Дэлхий4 сар өмнө

Альцгеймерийн судалгаанд зориулж хулганад VR-ын туршилт хийв

Улс төр5 сар өмнө

Засгийн газраас 2025 оныг Улаанбаатар хотын дэд бүтцийн хөгжлийг дэмжих жил болгон зарлалаа

Ерөнхий сайд5 сар өмнө

Л.Оюун-Эрдэнэ: Иргэн бүр 350 мянган төгрөгийн ногдол ашиг хүртэх боломж бүрдсэн

Нийгэм6 сар өмнө

ЭМЯ: Папиллома вирусийн эсрэг дархлаажуулалтын талаар мэдээлэл хийж байна