Улс төр

Төрийн ордонд ажлын хэсэг хуралдана

Нийтэлсэн

Өнөөдөр /2025.01.02/ УИХ-ын даргын 2024 оны 101 дүгээр захирамжаар байгуулсан Хүнс, эмийн аюулгүй байдлын хяналт, зохицуулалтын тогтолцоог боловсронгуй болгох асуудлыг судлан санал, дүгнэлт гаргах, шаардлагатай бол холбогдох хуулийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан Төрийн ордонд болно.

УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэнгээр ахлуулсан тус ажлын хэсэгт УИХ-ын 11 гишүүн багтсан.

Манай улсад үндэсний аюулгүй байдалд хамаарах хэмжээнд хүнсний аюулгүй байдал, эмийн үнэ, чанарыг сайжруулах асуудал үүсэж, бодлогын түвшинд зоримог шийдвэр гаргах шаардлагатай болсон бөгөөд тус ажлын хэсэг  бүрэлдэхүүндээ эрдэмтэн судлаачид, холбогдох салбаруудын төлөөллийг оруулахаар шийдвэрлэсэн юм.

Exit mobile version