Нийгэм

ХЗДХ-ийн сайдын тушаалаар Бригадын генерал Р.Чингисийг чөлөөллөө

Нийтэлсэн

Өчигдөр буюу нэгдүгээр сарын 9-ний өдөр Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл тушаал гаргаж, Дотоодын цэргийн штабын дарга, Бригадын генерал Р.Чингисийг үүрэгт ажлаас нь чөлөөллөө.

Р.Чингис нь 2021 оноос Дотоодын цэргийн штабын даргаар ажиллаж байсан бөгөөд түүнийг жагсаал цуглаан санхүүжүүлсэн байж болзошгүй гэдэг үндэслэлээр чөлөөлсөн гэдэг мэдээлэл байна.

Учир нь Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ саяхан энэ асуудлаар “Жагсаал, цуглаан гэх мэт янз бүрийн асуудал болж байгаагийн ард П.Цагаан болон түүний хүү,  Дотоодын цэргийн командлагч Р.Чингис, түүний дүү Р.Саруул нар санхүүжүүлж байгаа. Тэд эрх ашиг нь зөрчигдөж байгаа компаниудтай холбоотой” гэж мэдэгдэж байсан билээ.

Exit mobile version