Эдийн засаг
И-Баримт аппликэйшнаар ЭМД-ын шимтгэл төлөх боломжтой боллоо
И-Баримт аппликэйшний хөгжүүлэлт бүрэн хийгдэж, 2025 оны Эрүүл мэндийн даатгалын шимтгэлээ төлөх боломжтой болжээ.
Та дараах зааврын дагуу И-баримт аппликэйшнээр Эрүүл мэндийн даатгалаа төлж болох юм.
- Алхам: Гар утасныхаа Appstore болон Playstore-оос E-Barimt гэж хайн UPDATE хийж, нэвтрэх.
- Алхам: Үйлчилгээ цэснээс “Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар” хэсгийг сонгох.
- Алхам: Даатгуулагчийн төрлөө сонгох.
- Алхам: Албан журмын даатгал-Сонголтоор хэсгийг сонгох.
- Алхам: Шимтгэл төлөх гэж буй хүнийхээ регистрийн дугаарыг оруулан шалгах товчийг дарна.
- Алхам: Хүснэгтээс шар өнгөтэй саруудыг идэвхижүүлээд төлөх товчийг дарах.
- Алхам: Өөрийн ашигладаг интернет банкаар нэвтэрч ороход таны сонгосон саруудын төлөлтөөр нэхэмжлэх үүсэж үргэлжлүүлэх товчийг дарна.
- Алхам: Нийт үнийн дүн, дансны дугаар, гүйлгээний утга дээр “2” тоо бүхий нэхэмжлэх гарч ирэх бөгөөд үргэлжлүүлэх товчийг дарна.
- Алхам: Та шимтгэл төлсөн РД болон гүйлгээнийхээ мэдээллийг ибаримт аппликэйшнийхээ ТӨЛӨГДСӨН гэдэг хэсгээс харах боломжтой.