Эдийн засаг

И-Баримт аппликэйшнаар ЭМД-ын шимтгэл төлөх боломжтой боллоо

Нийтэлсэн

И-Баримт аппликэйшний хөгжүүлэлт бүрэн хийгдэж, 2025 оны Эрүүл мэндийн даатгалын шимтгэлээ төлөх боломжтой болжээ.

Та дараах зааврын дагуу И-баримт аппликэйшнээр Эрүүл мэндийн даатгалаа төлж болох юм.

  • Алхам: Гар утасныхаа Appstore болон Playstore-оос E-Barimt гэж хайн UPDATE хийж, нэвтрэх.
  • Алхам: Үйлчилгээ цэснээс “Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар” хэсгийг сонгох.
  • Алхам: Даатгуулагчийн төрлөө сонгох.
  • Алхам: Албан журмын даатгал-Сонголтоор хэсгийг сонгох.
  • Алхам: Шимтгэл төлөх гэж буй хүнийхээ регистрийн дугаарыг оруулан шалгах товчийг дарна.
  • Алхам: Хүснэгтээс шар өнгөтэй саруудыг идэвхижүүлээд төлөх товчийг дарах.
  • Алхам: Өөрийн ашигладаг интернет банкаар нэвтэрч ороход таны сонгосон саруудын төлөлтөөр нэхэмжлэх үүсэж үргэлжлүүлэх товчийг дарна.
  • Алхам: Нийт үнийн дүн, дансны дугаар, гүйлгээний утга дээр “2” тоо бүхий нэхэмжлэх гарч ирэх бөгөөд үргэлжлүүлэх товчийг дарна.
  • Алхам: Та шимтгэл төлсөн РД болон гүйлгээнийхээ мэдээллийг ибаримт аппликэйшнийхээ ТӨЛӨГДСӨН гэдэг хэсгээс харах боломжтой.

Exit mobile version