Энтертайнмент
Жейло түймэрт өртөгсдөд өөрийн хувцаснуудаас хандивлажээ
Нийтэлсэн
10 цаг өмнөНийтлэлч
АдминЖүжигчин, дуучин Женнифер Лопес Лос Анжелесийн түймэрт нэрвэгдэгсдэд өөрийн хувцасны шүүгээн дэх хувцаснуудаас хандивлажээ.
Гоёмсог даашинз зэрэг чамин тансаг эд зүйлсээрээ алдартай Жейло гутал, хүрэм, футболк, хүүхдийн хувцас зэрэг олон зүйл хандивласан бөгөөд JLo Beauty-ийн арьс арчилгааны олон арван багц бүтээгдэхүүнээ мөн хандивласан байна.
Түймэрт өртөгсдөд чадах бүхнээрээ туслахыг хичээж буй түүний сэтгэлийг экс нөхөр болох Бен Аффлек мөн чилээж буй гэнэ. Учир нь Бен Аффлекийн 20.5 сая ам.долларын үнэ бүхий тансаг харш нь уг түймэрт өртөж, нүүхээс өөр аргагүйд хүрчээ. Үүнд санаа зовнисон Жейло хэрэгцээтэй зүйлсээр туслан, анхаарал тавьж, Бен Аффлекийн гэр бүлийнхэнд туслахад бэлэн байгаа гэдгээ илэрхийлсэн байна.
Жейло болон Бен Аффлек нар 2021 онд дахин учирч 2022 онд хоёр дахь удаагаа сүй тавьсан. Гэсэн хэдий ч 2024 оны наймдугаар сард хоёр тийш болж буйгаа мэдэгдсэн тэд гал гарахаас нэг хоногийн өмнө албан ёсоор гэрлэлтээ цуцлуулсан байна.