Энтертайнмент

Анир поп оркестрын ээлжит сонгодог тоглолт “Classic Night with Anir”

Нийтэлсэн

Анир поп оркестрын ээлжит сонгодог тоглолт “Classic Night with Anir” тоглолт нь дэлхийн сор болсон хоёр бүтээлийг нэгэн тайзнаа тоглож байгаагаараа онцлогтой.

Оросын суут хөгжмийн зохиолч, удирдаач, хөгжим судлаач, шүүмжлэгч Николай Андреевич Римский Корсаков-ын алдарт бүтээл “Шахерезада” симфони сюит болон БНХАУ-ын Хэ Жан Хао, Чен Ганг нарын хамтран бүтээсэн “Хос Эрвээхэй” хийл, симфони найрал хөгжимд зориулсан бүтээлүүд нь өрнө, дорнын үндэсний хөг аялгууг сонгодог хөгжимд нийцүүлэн зохиогдсон бөгөөд энэ нь хөгжимчнөөс нилээд ур чадвар шаарддаг бүтээлүүд билээ.

90 минут орчим үргэлжлэх энэ тоглолтоос дорнын болон өрнийн соёлын өнгө аяс, хөг аялгууг харьцуулан сонсох болон хөгжимчидийн ур чадварыг харах боломжтой.

1. Хос эрвээхэй Хятадын Ромео Жульетта гэдгээрээ алдартай Эмгэнэлт хайрын түүхийг өгүүлсэн энэхүү хөгжмийн зохиол нь 1959 онд зохиогджээ.

– Цаоцяотин ахан дүүсийн тангараг өргөсөн нь

– Интай гэрлэлтийн эсрэг тэмцэх нь

– Булшны өмнө эрвээхэй болсон нь хэмээх ” хэсгээс бүрдэнэ. Хятадын үндэсний хөгжмөөр хөгжимдөх арга барилыг хийл хөгжимд авч хэрэглэснээрээ Хятадын болон дорнын хөгжмийн гайхалтай хослол болж чадсан. Энэ нь тухайн цаг үедээ маш сонирхолтой бас шинэлэг байснаас гадна ямар ч хөгжимөөр орлуулан тоглоход оригинал нот өөрчлөгдөхгүй тоглох боломжтой байсан учраас дэлхийд алдартай болсон.

2. Шахерезада- симфони сюита Николай Римский – Корсаков 1888 онд Арабын 1001 шөнийн үлгэрээс сэдэвлэн энэхүү 4 ангит симфони сюитээ бүтээжээ.

– Тэнгис ба Синдбадын хөлөг онгоц

– Календар хунтайж

– Залуу ханхүү ба гүнж

– Багдад дахь наадам гэсэн үндсэн дөрвөн ангиас бүрддэг. Шахерезадаг сонссон хүн бүхэн 1001 шөнийн үлгэрийн ертөнцөд очсон мэт сэтгэгдэл төрүүлэхээр бодож зохиосон нь 19-р зууны сүүл үеийн симфони бүтээлүүдэд байдаггүй эрч хүчтэй өвөрмөц хэмнэлтэй болсноороо алдартай. Энэ нь тухайн үеийн симфони оркестрын хэв маягийг эвдэж цоо шинэ өнгө төрх нэмж чаджээ.

Exit mobile version