Дэлхий

БНСУ-ын Ерөнхийлөгч эрүүл мэндийн шалтгаанаар байцаалтад оролцохгүй

Нийтэлсэн

БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сог Ёл эрүүл мэндийн шалтгааны улмаас мэдүүлэг өгөх боломжгүй болсон гэж түүний өмгөөлөгч мэдэгджээ.

Тэрбээр саатуулагдсан өдрөө өөрийн байр сууриа хангалттай тайлбарласан тул үргэлжлүүлэх шаардлагагүй гэжээ.

Энэ сарын 15-нд тус улсын Авлигатай тэмцэх газар Юн Сог Ёлыг саатуулсан билээ. Ёнхап агентлагийн онцолсноор, албан үүргээ гүйцэтгэж байгаа төрийн тэргүүнийг саатуулсан нь түүхэн дэх анхны тохиолдол аж.

Exit mobile version