Улс төр

ОХУ-ын Онцгой байдлын техник хэрэгслийг үнэгүй туршихаар болжээ

Нийтэлсэн

ОХУ-ын Москва хотноо өнгөрөгч оны арванхоёрдугаар сард болсон Монгол Улс, ОХУ-ын Засгийн газар хоорондын комиссын 26 дугаар хуралдаанаар хоёр улсын Онцгой байдлын аврах, эрэн хайх, сэргээн босгох ажиллагаанд нэн шаардлагатай техник хэрэгслийн хангамжийг сайжруулах чиглэлд хамтарч ажиллахаар санал солилцсон.

Энэ хүрээнд Монгол Улсын Шадар сайд, Онцгой комиссын дарга С.Амарсайхан ОХУ-ын “Overseas automotive solutions” ХХК-ийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.

Уулзалтын үеэр Онцгой байдал, эмнэлгийн яаралтай тусламж, хотын нийтийн тээвэр, түүний дотор ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын автобус, зам арчилгааны техник хэрэгслийн чиглэлээр үйлдвэрлэл, засвар үйлчилгээ эрхэлдэг “Overseas Automotive Solutions” ХХК нь ОХУ-ын нийт зах зээлийн 80 хувийг эзэлдэг. Мөн хүчин чадал сайтай, олон төрлийн техник хэрэгсэл үйлдвэрлэхдээ орчин үеийн дэвшилтэд технологийг нэвтрүүлсэн, машин механизм, техник хэрэгсэлдээ чанар эдэлгээ, сэлбэг хэрэгслийн засвар үйлчилгээ, хямд өртгийг чухалчилдаг гэдгийг танилцууллаа.

Тиймээс Онцгой байдлын зориулалтаар үйлдвэрлэж байгаа тус компанийн техник хэрэгслийг монгол орны эрс тэс цаг уурын нөхцөлд үнэ төлбөргүй туршихаар санал солилцжээ.

Exit mobile version