Нийгэм
ЭМДЕГ-ын дарга асан Л.Бямбасүрэнг мөнгө угаасан хэргээр ШҮҮНЭ
Өнгөрөгч оны есдүгээр сарын 16-ны өдөр ЭМДЕГ-ын дарга Л.Бямбасүрэн болон тус газрын Нэхэмжлэлийн хяналтын хэлтсийн дарга А.Төвшин нарыг Авлигатай тэмцэх газраас саатуулсан.
Улмаар дээрх албан тушаалтнуудад бусдын ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд хахууль авсан, мөнгө угаасан, хахууль өгсөн хэрэг үүсгэн шалгасан.
Прокуророос Эрүүгийн хуулийн 22.4 дүгээр зүйлийн 1, 2 /Нийтийн албан тушаалтан хахууль авах/, 22.5 дугаар зүйлийн 1 /Хахууль өгөх/-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлжээ.
Сануулахад, Л.Бямбасүрэн нь 2020 онд тус газрын даргаар томилогдож байсан бөгөөд өмнө нь Эрүүл мэндийн дэд сайдаар ажиллаж байсан юм. Харин А.Төвшин нь “Мөнхийн тун” ХХК-ийн захирлаар ажиллаж байсан бөгөөд Л.Бямбасүрэнгийн тушаалаар ЭМДЕГ-ийн Нэхэмжлэлийн хяналтын хэлтсийн даргаар томилогдож байжээ.