Нийгэм

Гандантэгчэнлин хийдийн хамба лам Ромын паптай уулзжээ

Нийтэлсэн

Монголын Бурхны Шашны Төв- Гандантэгчэнлин хийдийн Тэргүүн их хамба лам, хамба номун хан, гэвш лхаарамба Д.Жавзандорж Гэгээн ширээт улсын тэргүүн, Пап лам Фрэнсист 2025 оны 1 дүгээр сарын 13-ны өдөр бараалхав.

Уулзалтын үеэр Хамба номун хан Д.Жавзандорж хүмүүн төрөлхтөний ёс суртахуун, шудрага ёс, тэгш боломж, хүний хөгжил, сайн сайхны төлөө шашин хоорондын яриа хэлэлцээ, хамтын ажиллагааг бэхжүүлэхийн ач холбогдлыг онцолсон байна.

Гэгээн ширээт улсын тэргүүн, Пап лам Фрэнсис монголчууд 1990-ээд оноос уламжлалт шашнаа сэргээн, улс орноо ардчиллын замаар хөгжүүлж буйг онцлон, шудрага ёс ба иргэдийн оролцоог баталгаажуулсан нийгмийг бүтээн байгуулахад шашны гүйцэтгэх үүргийг чухалчилжээ.

Exit mobile version