Дэлхий

Газын зурваст гал зогссоны гавьяаг Трамп, Байден хоёр “булаацалдав”

Нийтэлсэн

АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден болон Ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулсан Дональд Трамп нар Израил, Хамас гал зогсоох гэрээ байгуулсанд өөрсдийгөө гол үүрэг гүйцэтгэсэн гэж мэдэгджээ.

Тодруулбал талууд энэ ням гаргаас буюу нэгдүгээр сарын 19-нөөс галаа зогсоож, 15 сар үргэлжилсэн дайныг зогсоох хэлэлцээрийг баталсан.

Тэгвэл үүний гавьяаг Трамп болон Байден нар өөрсдөдөө авах хүсэлтэй байна.

Тухайлбал Трамп сонгуульд өөрийг нь ялсан учраас л хэлэлцээр амжилттай болж байгаа гэсэн бол Байден өөрийнх гаргасан төлөвлөгөөний хүрээнд амжилттай болсон гэв.

Байден Цагаан ордноос хийсэн мэдэгдэлдээ “Миний дипломат хүчин чармайлт хэзээ ч зогсоогүй бөгөөд өнөөдрийн үр дүнд хүрэхийн тулд тууштай ажилласан.

Энэ бол Америкийн тууштай баримталж, хэрэгжүүлсэн нарийн бодлогын үр дүн юм” гэжээ.

Эх сурвалж: АР

Exit mobile version