Дэлхий

Израил Палестины 90 хоригдлыг суллав

Нийтэлсэн

Израил Палестины Хамас хөдөлгөөнтэй байгуулсан гэрээний дагуу Палестины 90 хоригдлыг суллажээ.

“The Jerusalem Post” хэвлэлд тодруулснаар, гэрээний дагуу суллагдсан хоригдлуудын 78 нь Баруун эргийн оршин суугчид бол 12 нь Зүүн Иерусалимын оргин суугчид аж. Тэдний 69 нь эмэгтэй, нэг насанд хүрээгүй охин, 20 эрэгтэй, тэр дундаа найман хүүхэд байна.

Хамас хөдөлгөөний зүгээс Израилын гурван барьцааны иргэнийг суллажээ. Газын зурваст 470 хоног барьцаанд өнгөрүүлсэн гурван эмэгтэй Израилын цэргүүдийн хамгаалалт дор Израилд эргэн иржээ.

Exit mobile version