Энтертайнмент

$40,000 шагналын сантай ESL Challenger League-т Монголын таван баг тоглоно

Нийтэлсэн

#CS2 ESL Pro League-ийн эрх олгох, 49 дэх удаагийн Азийн ESL Challenger League-т Монголын таван баг оролцоно.

Өсөн дэвжиж буй мэргэжлийн багуудад өндөр түвшний тэмцээнд оролцох боломж олгодог ESL Challenger League энэ сарын 21-д эхэлнэ.

Энэ удаагийн “ESL Challenger League Season 49: Asia” буюу Азийн бүсийн 49 дэх удаагийн тэмцээнийг FACEIT зохион байгуулах бөгөөд түрүүлсэн ганц баг “ESL Pro League S22” тэмцээний эрхийг авна. Өмнөх улиралд хоёр багт ESL Pro League-ийн эрх өгч байсан.

Нийт $40,000 (137 сая төгрөг) шагналын сантай, тавдугаар сарын 11-ийг дуустал үргэлжлэх тэмцээнд 16 баг оролцохоос тав нь Монголын баг байх юм.

  • ATOX баг “eXTREMESLAND 2024” тэмцээнд дэд байр эзэлж $15,000 авлаа
  • The MongolZ-ын уригдсан “IEM Katowice 2025” тэмцээнд анх удаа эмэгтэй баг оролцоно
  • The MongolZ-ын дасгалжуулагч, тоглогч нар HLTV-ын оны шилдэгт нэр дэвшлээ

Тодруулбал 48 дахь улирлын тэмцээнд 3-р байр эзэлсэн “ATOX Esports”, 5-6-р байр эзэлсэн “The Huns Esports” болон “Chinggis Warriors” (48 дахь улиралд тоглосон IHC Esports багийн цөм тоглогч бүрдүүлж байгаа тул эрх нь шилжсэн), 11-р байр эзэлсэн “Nomads”, 12-р байр эзэлсэн “The QUBE Esports” багууд оролцох юм.

Тойргоор тоглодог тэмцээний эхний дөрвөн долоо хоногийн хуваарь гараад байна. Монгол багуудын нэгдүгээр сарын хуваарь:

  • 2025.01.21. 21:00
    • Chinggis Warriors – Lynn Vision Gaming
    • Nomads – THE
    • The Huns Esports – Rare Atom
  • 2025.01.22. 21:00
    • Chinggis Warriors – TYLOO
    • The Huns Esports – -72C
    • ATOX Esports – THE
    • The QUBE Esports – Rare Atom
    • Nomads – Just Swing
  • 2025.01.23. 21:00
    • ATOX Esports – Lynn Vision Gaming
    • The QUBE Esports – Just Swing
    • The Huns Esports – harizma
    • Nomads – TYLOO
    • Chinggis Warriors – Looking4Org
  • 2025.01.24. 21:00
    • ATOX Esports – Chinggis Warriors
    • Nomads – Looking4Org
    • The Huns Esports – THE
    • The QUBE Esports – Gods Reign
  • 2025.01.27. 21:00
    • The QUBE Esports – -72C
    • Chinggis Warriors – FengDa Gaming
  • 2025.01.28. 21:00
    • ATOX Esports – Nomads
    • The Huns Esports – Lynn Vision Gaming
Exit mobile version