Энтертайнмент

Чөлөөт бөхийн УАШТ-д 22 байгууллагын 265 тамирчин өрсөлдөж байна

Нийтэлсэн

Чөлөөт бөхийн эрэгтэйчүүдийн 62, эмэгтэйчүүдийн 27 дахь удаагийн насанд хүрэгчдийн Улсын аварга шалгаруулах тэмцээн (УАШТ) “Монгол бөхийн өргөө”-нд эхэллээ.

Энэ жилийн УАШТ Монгол Улсын Гавьяат тамирчин, “Москва-1980” олимпын хүрэл, “Мехико-1978” ДАШТ-ий хүрэл медальт, Монгол Улсын 12 удаагийн аварга Дугарсүрэнгийн Оюунболд агсны нэрэмжит болон зохиогдож байгаа юм.

“Лос Анжелес-2028” олимпын угтвар болсон УАШТ-д 22 байгууллагын 265 тамирчин эрэгтэй, эмэгтэй 10 жинд өрсөлдөж байна.

Монгол бөхийн өргөөнд гурван өдөр үргэлжлэх УАШТ-ийг MNB спорт суваг болон ТВ9 телевиз тайлбарлагч С.Шижирбатын тайлбартайгаар хүргэх болно.

Өнөөдөр эрэгтэйчүүдийн 57, 61, 65 кг, 70 кг, эмэгтэйчүүдийн 53, 62, 76 кг-ын медальтнууд тодорно.

Баг тамирчдадаа амжилт хүсье!

Exit mobile version